Биеших эмгэгийн зүү эмчилгээний үр дүн: Системчилсэн тойм үнэлгээ
Түлхүүр үг:
Биешиг эмгэг, Зүү эмчилгээ, Системчилсэн тоймХураангуй
Үндэслэл: Олон улсад зүү эмчилгээг Биеших эмгэгт өргөн хэрэглэдэг болсонтой холбоотой анагаах ухааны цахим мэдээллийн сангуудад эмчилгээний үр дүнг үнэлсэн эмнэлзүйн судалгааны олон тооны ажлууд хэвлэгдэж байгаа тул тэдгээрийн системчилсэн тойм үнэлгээ хийх шаардлага гарч байна. Зорилго: Биеших эмгэгийн үеийн төрөл бүрийн өвдөлт, сэтгэл гутрал, сэтгэл түгшилд зүү эмчилгээний үр дүнг системчилсэн тойм үнэлгээний аргаар тооцох. Арга, аргачлал: Cochraine, Pubmed, Embase, CNKI, Wanfang мэдээллийн сангуудаас хайлт хийж, чанарын ба үр дүнгийн үнэлгээ хийсэн. Үр дүн: Бидний зорилгод нийцсэн системчилсэн тойм үнэлгээнд хамруулах чанарын шалгуурыг 15 эрдэм шинжилгээний өгүүлэл хангасан. Үүнээс хураангуйлж үзэхэд зүү эмчилгээ болон эмийн эмчилгээтэй хосолсон эсвэл зүү эмчилгээг дангаар нь эмийн эмчилгээтэй харьцуулсан судалгаа 2 бүлгийн хооронд ялгаатай гэсэн үр дүн гарсан. Мөн сувгийн гадна хатгах арга нь зүүний сүв дээр хатгах аргаас илүү үр дүнтэй байв. Зүү эмчилгээ дууссанаас 1-3 сарын дараах давтан үнэлгээгээр туршилтын бүлгийн үр дүн хэвээр буюу ялгаагүй тодорхойлогдсон байна. Дүгнэлт: 1. Эмнэлзүйн туршилт судалгааны арга аргачлал харилцан адилгүйгээс Биеших эмгэгийн зүү эмчилгээний үр дүнг батлах буюу үгүйсгэх боломжгүй байв. 2. Зүү эмчилгээ нь Биеших эмгэгийн үед илрэх олон төрлийн өвдөлтийг багасгах үйлдэлтэй байна. 3. Биеших эмгэгийн зүү эмчилгээ нь хавсран илэрх сэтгэл гутрал, сэтгэл түгшлийг бууруулж амьралыг чанарыг сайжруулах нөлөө үзүүлдэг байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Б.Лагшмаа, Г.Батбаатар
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
