Улаанбаатар хотын үсчид, маникюрчид, шивээсчдийн дунд Гепатит B, C вирусийн тархалт тодорхойлох, мэдлэг, хандлага, дадлыг үнэлэх нь

Зохиогчид

  • Ж.Ариунтуяа АШУҮИС, АУС, Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхим Зохиогч
  • О.Баярсайхан АШУҮИС, АУС, Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхим , АШУҮИС, Төв эмнэлэг, Дурангийн тасаг Зохиогч
  • Д.Даваадорж АШУҮИС, АУС, Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Мэдлэг, Хандлага, Гепатит В, Гепатит С

Хураангуй

Үндэслэл: Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тооцоолсноор дэлхий даяар 350 сая гепатит В вирус, 170 сая гепатит С вирус өвчлөлтэй байна. Манай улсад элэгний эст өмөнгийн шалтгааны 46% нь гепатитийн С вирус, 35% нь гепатитийн В вирус,14% нь В,С вирусийн хавсарсан халдвартай болохыг судалгаачид тогтоосон байна. Монгол улс 100,000 хүн амд ногдох элэгний эст өмөнгийн шалтгаант нас баралтаар дэлхийд 1-р байранд байгаа бөгөөд энэ нь дэлхийн дунджаас 8 дахин их бөгөөд манай улс Гепатит В вирусийн халдвар нутагшмал тархсан оронд тооцогддог.ГВВ болон ГСВ-н халдвар нь хөгжиж буй орнуудад үсчид, шивээсчид, маникюрч нарын мэргэжлээс шалтгаалах эрсдэлд хамаарч байна.Манай улсад үсчид, шивээсчид, маникюрч нарын дунд ГВВ болон ГСВ-ийн тархалт болон мэдлэг, хандлага, дадлын талаар хийгдсэн судалгааны ажил одоогоор үгүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Улаанбаатар хотын үсчид, шивээсчид, маникюрч нарын дундах ГВВ, ГСВ-ийн тархалтын түвшинг тодорхойлж, мэдлэг, хандлага, дадлыг үнэлэх. Арга, аргачлал: Ажиглалт судалгааны нэг агшингийн загварыг ашиглан Үсчин, гоо сайханч, шивээсчний мэргэжлээр ажилладаг 361 хүнийг санамсаргүй түүврийн аргаар сонгон авч судалгаанд хамруулсан. Үр дүн: Судалгаанд оролцсон хүмүүсийн 84% нь эмэгтэй, 16% нь эрэгтэй байв.Тэдний 61% нь гараа зүсэх, шалбалах, хайчлах, зүүнд хатгуулах зэргээр эрсдэл бүхий гэмтэл авсан болох нь тодорхойлогдлоо.Оролцогчдын 52% нь урьд өмнө нь Гепатит В,С вирусийн шинжилгээ өгч байснаас 6% нь Гепатит вирусийн архаг халдвар оношлогдож хоол боловсруулах эмчийн хяналтанд байдаг байна. Шинжилгээгээр 8.6% HCV, 6.7% нь HbsAg халдвартай байв.Түүнчлэн Гепатит В вирусийн урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсан хувь 17% эзэлж байв. ГВВ болон ГСВ нь вируст өвчин гэдгийг 68%, цусаар дамжих боломжтойг 76%, багаж хэрэгсэлээр дамжих боломжтойг 84%, элэгний хатуурал үүсгэдэг гэдгийг 69% нь мэддэг байна. Судалгаанд хамрагдагсдын нэг удаагийн хэрэгслийн хэрэглээ 77% байна. Дүгнэлт: Үсчид, гоо сайханчид, шивээсчдийн дунд ГВВ, ГСВ-н халдварын тархалт 15.3% байна. Үсчид, гоо сайханчид, шивээсчдийн дунд мэдлэг, дадал хангалттай байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Д.Даваадорж

Татсан тоо

Нийтлэгдсэн

2023-02-16

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл