Төрөлжсөн нарийн мэргэшлийн эмнэлгийн осол гэмтлийн хэвтүүлэн эмчлүүлэх тасгуудын өртгийн тооцоо
Түлхүүр үг:
Осол гэмтэл, Дундаж өртөг, Шууд зардал, Шууд бус зардалХураангуй
Үндэслэл: Монгол Улсын хүн амын дунд осол гэмтлийн шалтгаанаар нас барах, өвчлөх тохиолдол сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, осол гэмтлийн шалтгаан нь 2020 оны байдлаар өвчлөлийн 5 дахь, нас баралтын 3 дахь шалтгаан болж байна. Мөн 2020 онд Монгол улсын хэмжээнд 142.761 осол гэмтлийн шинэ тохиолдол, нас баралтын 2736 тохиолдол бүртгэгдсэн байна. Осол гэмтлийн тусламж үйлчилгээний өртгийн тоо мэдээ, нэгж өртөгт эзлэх цалин хөлс, эм тээвэр шатахуун гэх мэт зардлуудын эзлэх хувь хэмжээг тогтоосноор салбарын хэмжээнд эрүүл мэндийн даатгалаас болон улсын төсвөөс тухайн эмнэлгүүдийг санхүүжүүлэх эмнэлгийн суурь тарифыг тогтоох чухал ач холбогдолтой зэрэг нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хэвтүүлэн эмчлүүлэх тасаг бүрийн нэг ор хоногийн дундаж өртгийг тооцох. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг хийж гүйцэтгэхдээ дискрептив загвар ашиглан баримтын аргаар судалгааны тоон мэдээллийг цуглуулсан. Судалгаанд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2020 оны санхүүгийн тайлан, статистикийн тайлан мэдээллүүд дээр үндэслэн зардлын шинжилгээ хийн хэвтүүлэн эмчлүүлэх тасаг бүрийн өртгийг өртөг тооцох уламжлалт арга буюу дээрээс доош аргыг ашиглан тооцоолсон. Үр дүн: Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хэвтүүлэн эмчлүүлэх тусламж үйлчилгээний нийт ор хоногийн тоо 121.605, дундаж ор хоног 8.6 байна. Хэвтүүлэн эмчлүүлэх тусламж үйлчилгээний нийт ор хоногийн 14 хувийг гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасаг, 12 хувийг түлэнхий нөхөн сэргээх мэс заслын тасаг, гавал тархины гэмтэл согогын тасаг эзэлж байна. Байгууллагын 2020 оны санхүүгийн тайлангийн нийт зардлыг тодорхойлж зардлыг шууд, шууд бус зардлаар нь ангилахад нийт зардлын 52 хувийг шууд зардал, 48 хувийг шууд бус зардлууд эзэлж байна. Шууд зардлыг өртгийн төвүүдэд шууд ногдуулан, шууд бус зардлыг зардал чиглүүлэгч ашиглан өртгийн төвүүдэд хувиарлахад үндсэн үйлчилгээний өртгийн төв шууд зардлын 33.3 хувийг, шууд бус зардлын 76.5 хувийг эзэлж байна. Хэвтүүлэн эмчлүүлэх тасгуудын нэг ор хоногийн дундаж өртөг 147,098 төгрөгөөс 918.931 төгрөгийн хооронд хэлбэлзэлж байна. Дүгнэлт: Дээрээс доош өртөг тооцох аргаар тасаг нэгжүүдийн өртгийг тооцоход эрчимт эмчилгээний тасаг хамгийн өндөр өртөгтэй байгаа нь тодорхойлогдсон бөгөөд нийт тасгуудын нэг ор хоногийн дундаж өртөг 272.583 төгрөг байв. Нэг ор хоногийн дундаж өртгийн 18 хувийг шууд хөдөлмөрийн зардал, 11 хувийг эмийн зардал эзэлж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: А.Пүрэвгэрэл, П.Цэдэн, Ю.Гантөгс
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
