Тархмал хатууралтай үйлчлүүлэгчдийн хөдөлмөрийн чадвар алдалтанд хүргэх эрсдэлт хүчин зүйлийг судалсан нь

Зохиогчид

  • М.Гантуяа АШУҮИС, НЭМС, Урьдчилан сэргийлэх анагаах ухааны тэнхим Зохиогч
  • Д.Амарсайхан АШУҮИС, НЭМС, Урьдчилан сэргийлэх анагаах ухааны тэнхим Зохиогч
  • Ж.Мядагмаа АШУҮИС, Оюутны хөгжил, удирдлагын газар Зохиогч

Түлхүүр үг:

Архи, Тамхи, Ажил эрхлэлт, Д амин дэм

Хураангуй

Үндэслэл: Тархмал хатуурал (ТХ) нь олон тогтолцооны голомтот өөрчлөлтийн нэн хувирамтгай шинжүүдээр илэрдэг, долгион явц бүхий мэдрэлийн ширхэгүүдийн миелингүйдэлт өвчин юм. ТХ-аар 20-40 насны хөдөлмөрийн насны эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдээс 2 дахин илүү өвчилдөг ба залуу хүмүүсийн дундах гэмтлийн бус шалтгаант мэдрэлийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдах томоохон шалтгаан болдог. Манай орны хувьд тархмал хатуурал өвчин хөдөлмөрийн чадвар алдалтанд хүргэх нөлөөллийг судалсан судалгаа байхгүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Тархмал хатууралтай үйлчлүүлэгчдийн хөдөлмөрийн чадвар алдалтыг хөдөлмөрийн чадвар алдалтын өргөтгөсөн үнэлгээгээр үнэлж түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох. Арга, аргачлал: Нэг агшингийн судалгааны загвараар Улаанбаатар хотын 20-40 настай ТХ оношлогдсон 27 үйлчлүүлэгчдийг хамруулан амьдралын хэв маяг, эмнэл зүйн мэдээллийн талаарх 36 асуулт бүхий асуумж бөглүүлсэн. Хөдөлмөрийн чадвар алдалтын өргөтгөсөн үнэлгээгээр (ХЧАӨҮ) чадвар алдалтыг 0-10 хүртэлх оноогоор үнэлэх ба <5 оноо бол хөнгөн зэргийн, 5≤ бол дундаас хүнд зэргийн хөдөлмөрийн чадвар алдалт гэж 2 бүлэгт ангилж үзнэ. Үр дүн: Судалгаанд оролцогчдын 11.1% нь хөнгөн зэргийн, 88.9% нь дундаас хүнд зэргийн чадвар алдалттай байв. Харааны болон тэнцвэрийн өөрчлөлт нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлдөг бөгөөд олон хүчин зүйлийн логистик регрессийн шинжилгээ хийж үзэхэд ХЧА-тай болох эрсдэлийг өвчин эхэлсэн нас хожуу байх нь OR=1.50; [P утга <0.001; Confidence interval (CI) 95% (1.02-4.39)] дахин, ТХ-ын эмчилгээ хийлгэсэн хугацаа урт байх нь OR=1.02; [P-утга <0.01; CI 95% (1.001.17)] дахин нэмэгдүүлж байна. Дүгнэлт: ТХ өвчин эхэлсэн нас хожуу байх болон эмчилгээ хийлгэж байгаа хугацаа урт байх нь хөдөлмөрийн чадвар алдалттай болох эрсдэлийг нэмэгдүүлж байна. Эмнэлзүйн талаас харааны өөрчлөлт болон тэнцвэрийн өөрчлөлт нь хөдөлмөрийн чадвар алдалтанд хүргэж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Д.Амарсайхан, Ж.Мядагмаа

Татсан тоо

Нийтлэгдсэн

2023-02-16

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл