Рефракцийн гажгийг засах ЛАЗИК болон болрын мэс заслын эмчилгээний үр дүн

Зохиогчид

  • Г.Нарангарав АШУҮИС, АУС, Нүд судлалын тэнхим Зохиогч
  • Б.Сонингэрэл АШУҮИС, АУС, Нүд судлалын тэнхим Зохиогч
  • Г.Даваа АШУҮИС, АУС, Нүд судлалын тэнхим Зохиогч
  • Д.Уранчимэг АШУҮИС, АУС, Нүд судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

ЛАЗИК, Өмнөд хоргын солонговчид бэхэлдэг болор, Харааны чадал, Рефракцийн мэс засал

Хураангуй

Үндэслэл: Нүдний рефракцийн гажиг нь хүн амын дунд түгээмэл тохиолддог эмгэг бөгөөд эмчлэгдэж болох сохролын үндсэн таван шалтгааны нэгд ордог. ДЭМБ-ын мэдээлснээр 2.2 тэрбум хүн хараа алдалттай, үүнээс 1 тэрбум нүдний гэрлийн рефракцийн гажигтай, тэднээс шил зүүдэг 123.7 сая байгаагаас 1.4 тэрбум хүн (22.9%) миопитой бөгөөд 2050 онд 5 тэрбумд хүрнэ гэж судлаачид тэмдэглэжээ. Зорилго: Нүдний рефракцийн гажгийг засах ЛАЗИК болон болрын мэс заслын эмчилгээний үр дүнг Монгол хүнд харьцуулан судалсан. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг Солонго нүдний эмнэлэгт 2018 оноос 2021 оны хооронд хэвтэн эмчлүүлсэн, судалгаанд хамруулах шалгуур хангасан нийт 67 үйлчлүүлэгчийг хамруулсан. Өвчний түүх, үзлэгийн картан дах нас, хүйс, ажлын онцлог, нүдний үзлэг бусад шинжилгээ, мэдээлэлд тулгуурлан судалгааны мэдээлэл цуглуулсан. Үр дүн: Судалгаанд нийт хамрагсадаас эмэгтэйчүүдийн эзлэх хувь өмнөд хоргын солонговчид бэхэлдэг болор (ӨХСББ) хийлгэсэн үйлчлүүлэгчдийн 58.8% байсан бол ЛАЗИК бүлэгт 72.0% тус тус эзэлж байлаа. Судалгаанд хамрагсадын дундаж нас нь өмнөд хоргын солонговчид бэхэлдэг болортой бүлэгт 32.06 ±9.29 жил, ЛАЗИК бүлэгт 29.4±6.59 тус тус байв. Мэс заслын өмнөх засагдаагүй харааны чадал (UCVA) ӨХСББ бүлэгт 1.19±0.36Д байсан ба мэс засал хийснээс 14 дэх хоногийн дараа (UCVA) 0.14±0.07Д болж өссөн байна. ЛАЗИК мэс заслын бүлгийн хувьд мэс заслын өмнөх UCVA 0.80±0.33Д, хагалгааны дараа 0.07±0.01Д байсан. Өмнөд хоргын солонговчид бэхэлдэг болортой болон ЛАЗИК бүлгийн мэс заслын өмнөх хамгийн сайн засагдсан харааны чадлыг (BCVA) тус тус 0.46±0.12Д ба 0.02±0.01Д байв. Дүгнэлт: Судалгаанд хамрагдах шалгуур хангасан 67 үйлчлүүлэгчийн n=27 (40.3%) нь өндөр миопийн гажиг тодорхойлогдсон.Өмнөд хоргын солонгочид бэхэлдэг болрын бүлэг мэс заслын дараах харааны чадал 0.14±0.07Д BCVA-д хүрсэн нь ЛАЗИК бүлгээс илүү байна. Мэс заслын өмнөх болон дараах ойрын харааны чадлын алдагдал үүсээгүй.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Г.Даваа

Татсан тоо

Нийтлэгдсэн

2023-02-16

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл