Өсвөр үеийнхний нөхөн үржихүй, бэлгийн эрүүл мэндийн талаарх мэдлэгийн түвшинг тодорхойлсон дүн

Зохиогчид

  • Н.Даваажаргал АШУҮИС, Био-АС, Биологийн тэнхим Зохиогч
  • Д.Амарсайхан АШУҮИС, НЭМС, Урьдчлан сэргийлэх анагаах ухааны тэнхим Зохиогч
  • М.Бүрнээ АШУҮИС, Био-АС, Биологийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Нөхөн үржихүй, Мэдлэг, Өсвөр үе

Хураангуй

Үндэслэл: Өсвөр нас бол хүний амьдралын чухал үеүдийн нэг бөгөөд өсвөр насанд шилжиж буй охид, хөвгүүдэд бие бялдар, сэтгэл зүй, сэтгэл хөдлөл, болон зан үйлийн өөрчлөлтүүд гардаг. Иймээс өсвөр насныханд тохиолддог өөрчлөлтүүдэд дасан зохицохын тулд нөхөн үржихүй, бэлгийн боловсролын талаар хангалттай мэдлэгтэй байх шаардлагатайг судлаачид олонтаа тэмдэглэжээ. Эдгээр нь бидний судалгааны үндэслэл болсон. Зорилго: Өсвөр үеийнхний нөхөн үржихүй, бэлгийн эрүүл мэндийн талаарх мэдлэгийг үнэлж, түвшинг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгаанд УБ хотын 6 дүүрэг болон Дархан-Уул аймгийн ЕБС, МСҮТ-ийн нийт 1450 өсвөр үеийн төлөөлөл хамрагдлаа. Уг судалгаагаар өсвөр насны охид, хөвгүүдийн нөхөн үржихүй, бэлгийн эрүүл мэндийн талаарх мэдлэгийг судлахдаа сургуульд суурилсан, агшингын загварыг ашиглав. Судалгаанд оролцогчдын нөхөн үржихүйн болон бэлгийн эрүүл мэндийн талаарх мэдлэгийг үнэлэхдээ 30-37 оноог маш сайн, 22-29 оноог сайн, 15-21 оноог дунд, 8-14 оноог муу, 7-гоос доош оноог хангалтгүй гэж түвшингээр ангилав. Судалгааны үр дүнгийн тоон үзүүлэлтийг SPSS-25 программыг ашиглан дүн шинжилгээ хийв. Үр дүн: Нийт оролцогчдын нөхөн үржихүй, бэлгийн эрүүл мэндийн талаарх мэдлэгийн түвшин харилцан адилгүй байв. Судалгаанд хамрагдсан өсвөр үеийнхний 6.1-18.3 % нь маш сайн болон сайн, 29.7% нь дунд, харин 37.2% нь муу, 8.7 % нь хангалтгүй мэдлэгийн түвшинд хамаарч байна. Дүгнэлт: Өсвөр үеийнхний нөхөн үржихүй, бэлгийн эрүүл мэндийн талаарх мэдлэгийг үнэлсэн судалгааны дүнг нэгтгэн үзэхэд оролцогчдын дийлэнх дунд, муу мэдлэгийн түвшинд хамаарч байна. Өсвөр үеийнхний нас нэмэгдэх тусам нөхөн үржихүй, бэлгийн эрүүл мэндийн талаарх мэдлэгийн үнэлгээ сул хамааралтай (r=0.024, p=0.001)-гаар нэмэгдэж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Д.Амарсайхан, М.Бүрнээ

Татсан тоо

Нийтлэгдсэн

2023-02-16

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл