Дасгалжсан тамирчдын бие бялдар болон зүрхний цахилгаан бичлэгийн зарим үзүүлэлт
Түлхүүр үг:
Тамирчин, Зүрхний цахилгаан бичлэг, Гисийн баруун хөлийн хагас болон бүтэн хоригХураангуй
Үндэслэл: Дэлхийн улс орнуудад спортын дасгал сургуулалтыг тамирчид өндөр эрчимтэй хийснээр тэдгээрийн бие махбод эрхтэн тогтолцооны бүтэц үйл ажиллагаанд өөрчлөлт гардаг. Эрчимжсэн өндөр ачаалалтай тасралтгүй бэлтгэл нь физиологийн дасан зохицох олон механизмыг идэвхижүүлдэг. Ачаалал авахад зүрхний зүүн ховдолд даралтын болон эзэлэхүүний ачаалал ихэсдэг бөгөөд цаашид түүний хана зузаарч, хөндийн хэмжээ, булчингийн жин нь бас ихэсдэг1,9. Үүний зэрэгцээ парасимпатик мэдрэлжилт ихэссэнтэй холбоотой зүрхний агшилтын тоо цөөрдөг, зүрхний агшилтын тоо цөөрснөөр /брадикарди/ зүрхний булчингийн хүчилтөрөгчийн хэрэглээ багасдаг2,6. Спортын бэлтгэл сургуулилт тогтмол хийснээр зүрхэнд бүтцийн ба үйл ажиллагааны дасан зохицлын өөрчлөлтүүд гарч зүүн ховдолын хөндийн хэмжээ, ханын зузаан, жинг нэмэгдүүлдэг. Эрчимтэй дасгалын үр дүнд зүүн ховдолын жин нэмэгдэхийг дасгалжсан тамирчны зүрх гэнэ. Зорилго: Монгол улсын өндөр зэрэглэлийн зарим тамирчдын бие бялдарын болон тайван үеийн ЗЦБ-н зарим үзүүлэлтийг судлах. Арга, аргачлал: Монгол улсын үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэлийн өндөр ачааллын үед уг судалгааг явуулахдаа улсын шигшээ багийн халз тулааны төрлийн 18-35 насны бүгд 30 тамирчин хамруулан, жүдо бөх, самбо бөх, чөлөөт бөхийн спортын төрлийн тамирчдыг сонгосон. Үр дүн: Судалгаанд 15-35 насны 30 эрэгтэй дасгалжсан тамирчин хамрагдсаны дундаж нас 24.3±4.57 жил байсан ба 15-20 насны бүлэгт 20% (n=6), 21-25 насны бүлэгт 33% (n=10), 26-30 насны бүлэгт 37% (n=11), 30-35 насны бүлэгт 10% (n=3) эрэгтэйчүүд тус тус хамрагдсан. Дүгнэлт: 1. Судалгаанд хамрагдсан тамирчдын өөхний массын дундаж 10.5±1.90 кг хэмжээтэй байсан ба нас ахих тусам өөхний массын ихсэж байгаа нь статистик шууд (p<0.01) хамааралтай байна. 2. Дасгалжсан тамирчдын тайван үеийн ЗЦБ-т синусын брадикарди, Гисийн багцын баруун хөлийн хагас болон бүтэн хориг зонхилон илэрсэн. Өндөр зэрэглэлийн дасгалжсан тамирчдын ЗЦБ-т гарсан өөрчлөлт бэлтгэл сургуулилт, дасгалжилт өндөр байгаа харуулж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
