Чанаргүй нойр, түүнд нөлөөлөх зарим хүчин зүйлсийг судалсан дүн
Хураангуй
Үндэслэл: Нойрны чанар нь хүний бие махбодийн физиологийн хэвийн үйл ажиллагааг хангахад гол нөлөөтэй төдийгүй хувь хүний эрүүл мэндийн үндсэн тодорхойлогч болохыг судлаачид цохон тэмдэглэжээ. Нойрны чанар хангалтгүй байх нь бие, сэтгэцийн эрүүл мэндэд ихээхэн сөрөг нөлөө үзүүлж улмаар амьдралын чанарыг муутган, хувь хүний эдийн засагт хор хохиролтой хийгээд олон төрлийн хүчин зүйлсээс хамаардаг хэдий ч энэ талаарх судалгаа Монголд нарийвлан хийгдээгүй байна. Зорилго: Нойрны төвөөр үйлчлүүлэгчдийн дунд нойрны чанарыг үнэлэн, түүнд нөлөөлөх эрсдэлийн хүчин зүйлсийг судлах. Арга, аргачлал: Эмнэлэгт суурилсан агшингийн загвараар ТТАХНЭ-ийн Нойрны төвд 2024 оны 1-5 дугаар сар хүртэлх хугацаанд үйлчлүүлсэн 18-65 насны нийт 200 оролцогчдыг судалгаанд хамруулав. Судалгааны өгөгдөлийг цуглуулахдаа тусгайлан боловсруулсан бүтэцлэгдсэн асуумжийн аргыг ашигласан. Нойрны чанарыг Питтсбургийн нойрны ------------------------------чанарын индексийн Монгол хувилбарыг (ПНЧИ-М) ашиглан нойрны чанар “Сайн” (п=95), “Муу” (п=105) гэсэн шалгуураар (ПНЧИ-М нийт оноо < 5 ^8 > 6 ) оролцогчдийг хоёр бүлэгт хуваан шинжлэв. Мөн нас, хүйс, боловсролын түвшин зэрэг нийгэм-хүн амзүйн болон эмнэлзүйн эрсдэлийн хүчин зүйлсийг бүртгэсэн. Сэтгэл гутрал, түгшил, ба цочирдолын түвшинг ^ А 8 8 21 ферге88юп Апх^е1у 8йе88 8са1е) шалгуураар үнэлэн тодорхойлов. 1-тест, Манн-Витней Ю, Хи-квадрат эсвэл Фишерийн сорилыг ашиглан нэг хүчин зүйлийн дүн шинжилгээг хийв. Олон хүчин зүйлийн ложистик регрессийн загварыг ашиглан нойрны чанар “Муу” үр дүнд нөлөөлөх бие даасан эрсдэлийн хүчин зүйлийг тогтоов. Р<0.05 үед үр дүнг статистик ач холбогдолтой гэж үзсэн. Үр дүн: Судалгаанд нийт оролцогчдын 52.5% -д ПНЧИ-М нийт оноо > 6 шалгуураар нойрны чанар “Муу” байв. Нэг хүчин зүйлийн дүн шинжилгээгээр нас, эмэгтэйчүүд, сэтгэл гутрал, түгшилтэй байх, БЖИ > 25, архидал, архаг өвчин, эмийн хэрэглэгээ зэрэг нь нойрны чанар “Муу”-тай статистик ач холбогдол бүхий холбоотой байлаа (бүгд р<0.05). Олон хүчин зүйлийн ложистик регрессийн дүн шинжилгээгээр 50 < нас (ОК 3.133, 95% С1, 1.245-7.884, р < 0.05), БЖИ > 25 (ОК 2.084, 1.0394.179, р<0.05), архидал (ОК 3.018, 95% С1, 1.495-6.093, р<0.01) сэтгэл гутрал (ОК 15.957, 95% С1, 1.592-159.922, р<0.05) нойрны чанар “Муу” үр дүнг таамаглах бие даасан хүчин зүйлс болох нь тодорхойлогдов. Сэтгэл гутрал, архидал нь нойрны латенци уртсах, өдрийн идэвхи алдагдахад хамааралтай байв (р<0.05). Дүгнэлт: 1. Чанаргүй нойрны давтамж 52.5%-аар тогтоогдож, эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс давамгайлж, тавиас дээш насанд түгээмэл байна. 2. Тавиас дээш нас, сэтгэл гутрал, БЖИ > 25, архидал нь нойрны хямралтай холбоотой бие даасан чухал эрсдэлийн хүчин зүйл болов. Нойрны латенцийн өөрчлөлт, нойр тасалдал болон өдрийн идэвхит үйл ажиллагааны алдагдал чанаргүй нойртой холбоотой байх магадтай. Нойрны хямрал Нойр тасалдал Сэтгэл гутрал Нойрны латенци
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: З.Хишигсүрэн, А.Товуудорж
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
