Бөөр, шээсний замын чулуу өвчтэй хүмүүст бодисын солилцооны зарим үзүүлэлтийг тодорхойлох нь
Түлхүүр үг:
Бөөрний чулуу, Шээсний хүчил, Креатинин, Шээг, АммониХураангуй
Үндэслэл: Нефролитиаз буюу бөөрний чулуу үүсэх эмгэг нь бөөр, шээсний замын түгээмэл эмгэгүүдийн нэг бөгөөд сүүлийн жилүүдэд тохиолдол нь ихсэх хандлагатай байна. Судлаачид дэлхийн нийт хүн амын 12 хувь нь энэ өвчнөөр өвдөх эрсдэлтэй байгаа бол АНУ-ын хүн амын 11 хувь буюу 11 хүн тутамд 1 хүн нь бөөрний чулуутай байгааг онцолсон байна. Судлаачид бөөрний чулуу үүсэхэд зарим бодисын солилцооны алдагдал нөлөөлдөг болохыг дурьджээ. Манай орны хувьд ч сүүлийн жилүүдэд бөөрний чулуутай тохиолдлын тоо ихсэх хандлагатай байна. Зорилго: Бөөрний чулуу өвчтэй хүмүүст чулууны химийн найрлага болон бодисын солилцооны зарим үзүүлэлтүүдийн өөрчлөлтийг эрүүл хүмүүстэй харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгааг УГТЭ-ийн Бөөрний мэс заслын тасагт хэвтэж эмчлүүлсэн бөөр, шээсний замын чулуу оноштой 45 өвчтөн болон харьцангуй эрүүл 45 хүнийг хамруулан тохиолдол хяналтын судалгааны загвараар хийв. Судалгаанд хамрагдсан өвчтөний өвчний түүхээс биохимийн шинжилгээний нийт уураг, альбумин, глюкоз, креатинин, кали, АлАТ, АсАТ, билирубин, шээг болон шээсний хүчил, аммони үзүүлэлтүүдийг бичиг баримтын аргаар түүвэрлэн авав. Үр дүн: Судалгаанд хамрагдагсадын нийт уураг, АлАТ, АсАТ болон нийт билирубины хэмжээ 2 бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаагүй байв. Харин БЖИ, глюкоз, альбумин, кали, шээсний хүчил, шээг, креатинин болон аммонийн түвшин 2 бүлэг хооронд статистик ач холбогдол бүхий ялгаатай байв (p<0.05). Судалгааны үр дүнгээс харахад кальцийн оксалатын гаралтай чулуу давамгай тохиолдож байна 76.7%). Дүгнэлт: 1. Бөөрний чулууны химийн найрлагын хувьд кальцийн оксалатын чулуу (76.7%) давамгайлж байв. 2. Бөөрний чулуу өвчтэй хүмүүст нүүрс ус, эрдсийн болон уургийн бодисын солилцооны үзүүлэлтүүд өөрчлөгдсөн байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Т.Буянхүү
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
