Амны хорт хавдраар өвчлөгсдийн хавдрын байрлалын тархалтын түвшинг хавдрын TNM үе шаттай холбон судалсан дүн
Түлхүүр үг:
Хавтгай хучуур эс, Амьдрах чадварын түвшин, TNM үе шат, Алсын үсэрхийлэл, Хавдрын дахилтХураангуй
Үндэслэл: Толгой хүзүүний хорт хавдарт ам, ам-залгиур, төвөнх, гипофаринкс, хамар-залгиур хэсгийн хорт хавдрууд багтдаг бөгөөд жил бүр 550000 орчим тохиолдол бүртгэгдэж, энэхүү хавдраар 304000 орчим хүн нас барж байгааг судлаачид тэмдэглэсэн байна.1 Өвчний олон улсын ангилалаар амны хорт хавдарт (C00-C06) уруул, хэлний урд 1/3ийн хавдрууд, дээд болон доод түүшин, буйл, амны ёроол, араа шүдний арын гурвалжин, завжны хавдрууд багтдаг байна.2,3,4 Зорилго: Амны хорт хавдраар өвчлөгсдийн хавдрын байрлалын тархалтын түвшин, үе шатыг холбон судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг ХСҮТийн ТХМЗ, Туяа, Хими, Хөнгөвчлөх эмчилгээний тасагт 2009 оны 1 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд эмгэг судлалын шинжилгээгээр амны хорт хавдар болох нь батлагдсан 173 өвчтөний түүхэнд кохорт ретроспектив аргаар судалгаа явуулсан. Судалгааны үр дүнгийн статистик боловсруулалтыг STATA-15 программ ашиглан боловсруулав. Статистикийн магадлалыг бүлгүүдийн хооронд статистикийн ач холбогдол бүхий ялгаа байгаа эсэхийг хи-квадрат тестийн аргыг ашиглан p<0.05 үед статистик ач холбогдол бүхий утгатай гэж үзэлээ. Бид АШУҮИС-ийн Судалгааны Ёс Зүйн Хяналтын Хорооны 2021 оны 06 дугаар сарын хурлаар энэхүү судалгааг хийж гүйцэтгэх ёс зүйн зөвшөөрлийг авсан. (Протокол № 2021/3-07) Үр дүн: Судалгаанд хамрагдагсдад 45.7% (79) нь хэлний, 13.3% (23) нь уруулын, 9.2% (16) нь зөөлөн тагнайн болон амны ёроолын, 8.7% (15) нь түүшингийн, 5.8% (10) нь завжны, 5.2% (9) хатуу тагнайн, 2.9% (5) нь агт арааны арын зайн хавдрууд үүссэн байгаа нь тодорхойлогдлоо. Судалгаанд эмэгтэйчүүдийн 34.3% нь I, II үе шатанд оношлогдож байхад эрэгтэйчүүдийн 87.2% нь III, IV шатанд оношлогдсон нь хүйсийн хувьд статистик ач холбогдол бүхий ялгаатай байв. (P=0.003) Дүгнэлт: 1. Амны хорт хавдруудаас хэлний хавдар (45.7%) хамгийн түгээмэл тохиолдож байгаа нь архи, тамхины зохисгүй хэрэглээ болон цооролтой шүдний хурц ирмэг, хиймэл шүдний холголт зэргээс шалтгаалж байна гэж үзэж байна. 2. Хатуу тагнайн хавдраас бусад байрлалтай хавдрууд нь хожуу шатандаа оношлогдож байгаа нь хүн амын хорт хавдрын талаарх мэдлэг хангалтгүй, хавдрын болон эрүү-нүүрний мэс заслын эмчийн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагддаггүй зэрэгтэй холбоотой гэж үзэж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Ж.Үржинлхам
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
