Сэтгэлийн шалтгаант архины хамаарлын эмнэлзүйн тохиолдол

Зохиогчид

  • Э.Бат-эрдэнэ АШУҮИС, Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим , Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв Зохиогч
  • Ж.Чимэгсайхан АШУҮИС, Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим , Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв Зохиогч
  • Д.Оюунсүрэн АШУҮИС, Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим Зохиогч
  • Н.Билгүүн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв Зохиогч
  • З.Хишигсүрэн АШУҮИС, Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Stress, Violence, Alcohol consumption, Mental disorder, Differential diagnosis

Хураангуй

Үндэслэл: Сэтгэцийн эмгэг судлалд стрессийн шалтгаант сэтгэцийн Стресс эмгэг буюу сэтгэлийн шалтгаанаар үүсгэгдсэн сэтгэцийн бүлэг эмгэг Хүчирхийлэл байх бөгөөд үүнийг мөн завсрын эмгэг хэмээн нэрлэдэг. Сэтгэцийн Согтууруулах ундааны эмгэг үүсэх шалтгааны талаас нь авч үзвэл стресс нь биемахбодын хэрэглээ болон сэтгэцийн олон эмгэг үүсэх, өвчин сэдрэх шалтгаан болдог. Сэтгэцийн эмгэг Хүн амын дунд зонхилон тохиолдох эмгэгийн тоонд архины хамаарал, Ялган оношлох сэтгэлийн шалтгаант эмгэг нь аль аль нь орох боловч стрессийн улмаас согтууруулах ундааны хэрэглээ ихэсч хосолсон эмгэг илэрсэн тул эмч эмнэлгийн мэргэжилтэнд оношлогоо, ялган оношлогоо, эмчилгээний асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой хэмээн үзэж энэхүү тохиолдлыг сонголоо. Зорилго: Сэтгэлийн шалтгаант эмгэг, архины хэрэглээтэй холбоотой эмгэгийг ялган оношлох, эмчилгээг төлөвлөх. Зорилт: Эмчлүүлэгчийн сэтгэлийн шалтгаант сэтгэцийн эмгэгийн эмнэлзүйг тогтоон оношийг баталгаажуулах, архины хэрэглээний түвшинг тогтоон, сэтгэлийн шалтгаант эмгэг, архины хамаарлын харилцан хамаарлыг судлахад оршино. Тохиолдлын танилцуулга: Уг тохиолдлыг эрдэм шинжилгээний ажлын зорилгоор ашиглах зөвшөөрлийг эмчлүүлэгчээс авсан болно. Эмчлүүлэгч 40 настай эмэгтэй. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн стационарт 4 дэх удаагаа хэвтэн эмчлүүлж байна. Зовуурь: Өөрийн үгээр: Нойр муу, сэтгэл санаа тавгүй, заримдаа үхмээр санагдана. Байн байн санаа алдмаар санагдаж, хоолонд дургүй. Сүүлийн хагас жилд 10 гаруй кг турсан. Сэтгэл санаа тавгүй үедээ гэртээ архи бага хэмжээгээр уудаг гэнэ. Нөхрийн үгээр: Сүүлийн үед ааш зан нь эвдрээд уур уцаар ихтэй, гэртээ ганцаараа архи ууна. Гэр бүлдээ анхаарал халамж тавих нь муудсан. Нойр муутай. Намайг их хардаад, солиороод байна гэх. Хуучин түүхийн баяжилтаас үзвэл: 2018 оноос 2022 оны 11-р сар хүртэлх хугацаанд сэтгэлийн шалтгаант дасан зохицохуйн эмгэг, хий үзэгдэлт дэмийрлийн шизофрени, архины шалтаант солио, сэтгэл гутрал-сэтгэл түгшилтийн хамшинж зэрэг оношоор хэвтэн эмчлүүлсэн байна. Өвчин эхэлсэнээс хойш сэтгэл түгших, биемахбодод эвгүй мэдрэмж төрж зовууртай байсан учраас зүрхний цахилгаан бичлэг, тархины MPI, дотор эрхтэний ЭХО шинжилгээ, бамбай булчирхай, хөхний ЭХО зэрэг шинжилгээнүүдийг өгсөн боловч ямар нэг өөрчлөлт илрээгүй. Дотрын эмч болон найзынхаа зөвлөснөөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтээд биеийн байдал сайжирч байсан. Сүүлийн 3 удаагийн хэвтэлтэнд нөхөр цагдаа, түргэн дуудаад, намайг солиороод байна гээд эмнэлэгт хэвтүүлсэн хэмээн ярина. Сүүлийн хэвтэлтийн үеийн зовуурь: Нөхрийн үгээр: Уур ихтэй, архи нэхнэ, хүүхдүүдээ маш их загнана. Гэртээ орохгүй гээд байрны гадаа суугаад байхаар нь цагдаа дуудаад хэвтүүлсэн гэх. 4 дэх удаагийн хэвтэлтэнд архины шалтгаант хий үзэгдэл дэмийрэл гэсэн оношоор 21 хоног эмчлүүлээд гарсан байна. Хэлцэмж: Эмчлүүлэгч нь биемахбодын болон сэтгэл санааны зовуурийн улмаас багажийн шинжилгээг 2021 оны 6-дугаар сар, 2022 оны 10-дугаар сард хийлгэсэн боловч ямар нэгэн эмгэг тогтоогдоогүй бөгөөд сэтгэцийн эмнэлэгт хэвтэн сэтгэл санаа тайвшруулах, нойр сайжруулах, сэтгэц нөлөөт солиорын эсрэг эмүүдийг бага тунгаар эмчилгээнд хэрэглэхэд биеийн байдал сайжирч зовуурь шаналгаа багассанаас үзвэл сэтгэлийн шалтгаант сэтгэцийн эмгэгтэй болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл сэтгэлийн шалтгаант сэтгэцийн эмгэгийн үед вегетатив мэдрэлийн тогтолцооны хөөрлийн улмаас биемахбодын зовуурь буюу сэрэл мэдрэхүйн өөрчлөлт давамгайлсан синестопатийн шинжүүд илүүтэй илэрдэг боловч эдгээр зовуурь нь шинжилгээгээр батлагддаггүй онцлогтой. Дүгнэлт: Гэр бүлийн хүчирхийлэл нь хүчтэй стрессорын нэг хэлбэр бөгөөд стрессийг зохистой аргаар тайлаагүй тохиолдлууд нь согтууруулах ундааны хамааралд өртөхөд нөлөөлж байна. Эмчлүүлэгчид гэр бүлийн болон ганцаарчилсан сэтгэл засал, архины хамаарлаас гаргах эмчилгээ зайлшгүй шаардлагатай байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: З.Хишигсүрэн

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-12-26

Дугаар

Салбар хэсэг

Эмнэл зүйн тохиолдол