Насжилттай холбоотой сонсгол алдагдал, танин мэдэхүйн бууралтын хоорондын хамаарал
Түлхүүр үг:
Насжилттай холбоотой сонсгол алдагдал, Танин мэдэхүйн бууралтХураангуй
Үндэслэл: Сүүлийн жилүүдэд насжилттай холбоотой сонсгол алдагдал болон танин мэдэхүйн бууралт (ТМБ) хоёрын хоорондын шууд хамаарлыг судлаачид сонирхон судалсаар байгаа бөгөөд насжилттай холбоотой эмгэг гэж тайлбарлаж байна. Зорилго: Ахмад настнуудын насжилттай холбоотой сонсгол бууралт болон танин мэдэхүйн алдагдал хоорондын хамаарлыг тогтоосон судалгаануудыг нэгтгэн тоймлохыг зорилоо. Арга, аргачлал: Pubmed мэдээллийн сангаас Age-related hearing loss (ARHL), correlation cognitive impairment, older people, correlation/association between hearing loss (HL) and cognitive impairment түлхүүр үгсээр Medline, CINAHL, Web of Science цахим мэдээллийн баазуудыг ашиглан нэгтгэн тоймлож судлав. Хайлтанд сүүлийн 5-7 жилийн дотор хэвлэгдсэн ахмад настны сонсгол болон танин мэдэхүйн алдагдал хоорондын холбоо хамаарлыг судалсан 289 илэрцээс бүрэн хэмжээний, англи хэл дээр бичигдсэн, хүн ам зүйд ахмад настан шалгуурыг хангасан 18 өгүүллийг тоймлов. Үр дүн: Ахмад настаны сонсголын алдагдлыг эрт илрүүлж, оношлосноор чихэнд дунгийн суулгац тавих бусад нөхөн сэргээх эмчилгээний тусламжтайгаар ТМБ, Алцхаймерийн өвчнөөс сэргийлэх боломжтой юм. Хүн амны дундаж насжилт уртасч, ахмад настаны эзлэх хувь нэмэгдсэнтэй холбоотойгоор ОУ-ын баримталж буй хандлага болох ахмад настны АЧ-ыг сайжруулах, эрүүл урт наслах, өөртөө үйлчлэх чадвар, өдөр тутмын үйл ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэхэд ахмад настаны сонсгол, танин мэдэхүйн алдагдлыг эрт илрүүлж, танин мэдэхүйн бууралтыг эргэн сэргээх хувь хүнд чиглэсэн ахмад настаны асаргаа сувилгааны асуудал чухал юм.Сонсголын алдагдалтай холбоотой нийгмийн харилцааны бэрхшээлүүд нь ТМБ, танин мэдэхүйн идэвхжил буурах, х айхрамжгүй байдал, сэтгэлийн хямралд хүргэх эрсдэлт хүчин зүйл бөгөөд ахмад настаны ганцаардлыг бий болгодог бөгөөд ихэвчлэн нойрмоглох, сэтгэл гутрал хэлбэрээр явагддаг. Дүгнэлт: Ахмад настаны эзлэх хувь нэмэгдсэнтэй холбоотойгоор олон улсын баримталж буй хандлага болох тэдний амьдрах чадварыг сайжруулах, эрүүл урт наслах, өөртөө үйлчлэх чадвар, өдөр тутмын үйл ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэхэд ахмад настаны сонсгол, танин мэдэхүйн алдагдлыг эрт илрүүлж, танин мэдэхүйн бууралтыг эргэн сэргээх хувь хүнд чиглэсэн ахмад настаны асаргаа сувилгааны асуудал чухал юм.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Р.Оргилмаа
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
