SARS-CoV-2 халдварын улмаас АШУҮИС-ийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн сэтгэцийн эрүүл мэндийн тусламжийн хэрэгцээг судалсан дүн

Зохиогчид

  • А.Монголжин АШУҮИС, АУС, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Тэнхим , Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв Зохиогч
  • Э.Мөнх АШУҮИС, АУС, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Тэнхим , Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв Зохиогч
  • Х.Алтайсайхан АШУҮИС, Төв эмнэлэг Зохиогч
  • З.Хишигсүрэн АШУҮИС, АУС, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Epidemic, Mental health, Needs, Care

Хураангуй

Yндэслэл: SARS-CoV-2 халдвар дэлхий дахинаа эрчимтэй тархаж Цар тахал цар тахлын хэмжээнд хүрсэн нь хүн амд сэтгэцийн эрүүл мэндийн Сэтгэцийн эрүүл мэнд хэрэгцээ, тусламж үйлчилгээ хэчнээн чухал болохыг илүүтэй ойлгох, Хэрэгцээ мэдрэх боломжийг нэмэгдүүлсэн. Өөрөөр хэлбэл цар тахал нь хүн амын Тусламж үйлчилгээ сэтгэлзүй, сэтгэцийн эрүүл мэндийн сайн сайхан байдалд ноцтой сөрөг нөлөө үзүүлсэн. Ялангуяа SARS-CoV-2 халдвар батлагдан эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдэд халдварын алсын үр дагавраас айх, халдвар бусдад тараах, үхэхээс айх зэрэг айдас, нийгмийн ялгаварлан гадуурхалд өртөх, сэтгэл түгшилтийн шинжүүд илүүтэй илэрснээр сэтгэл гутрал, нойрны хямралд өртөж зарим тохиолдолд амиа егүүтгэх оролдлого хийх, амиа егүүтгэхэд ч хүрэх эрсдэлтэй болох талаар дурджээ. Иймд бид SАRS-CoV-2 батлагдан АШУҮИС-ийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тухайн үеийн сэтгэцийн эрүүл мэндийн зарим байдал, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэрэгцээг зайлшгүй судлах шаардлагатай гэж үзлээ. Зорилго: SARS-CoV-2 халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тухайн үеийн сэтгэцийн эрүүл мэндийн зарим байдал, сэтгэцийн эрүүл мэндийн тусламжийн хэрэгцээг судлан тогтооход оршино. Арга, аргачлал: Судалгааг дискрептив судалгааны эмнэлэгт суурилсан агшингийн загвараар, асуумж судалгааны аргаар хийж гүйцэтгэв. Судалгаанд 2021 оны 5-8-р сард АШУҮИС-ийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 399 эмчлүүлэгчийг сайн дурын үндсэн дээр хамруулав. Статистик боловсруулалтыг STATA 15.1 программаар тооцоолсон. Үр дүн: Бидний судалгаанд 18-85 насны 399 эмчлүүлэгч хамрагдсан ба дундаж нас нь 40.5±0.7 жил байв. Судалгаанд хамрагдагсдын 56% нь эмэгтэй (n=224), хүйсийн харьцаа 1.28:1 байв. Эмчлүүлэгсэд нь судалгаанд хамрагдах үедээ эмчилгээний 1-12 дахь хоногтоо эмчлүүлж байсан ба дундаж ор хоног 8.4±0.9 байв. Судалгааны үр дүнгээс үзвэл 52.4% (n=209) нь сэтгэл гутрал, 80% (n=318) нь сэтгэл түгшилттэй, 49%-д (n=194) нойрны хямрал илэрсэн ба 6%-д (n=24) нь гэмтлийн дараах стрессийн эмгэг, 98% (n=392) нь нийгмийн ялгаварлан гадуурхалд, 97.5% (n=389) нь өөрийгөө ялгаварлан гадуурхах байдалд өртсөн байв. Ялгаварлан гадуурхалтын түвшинг үнэлэх сорилын найдвартай байдлыг Кронбахын коэффициентоор тооцож үзэхэд нийгмийн ялгаварлан гадуурхалтыг үнэлэх сорил α=0.90, өөрийгөө ялгаварлан гадуурхах байдлыг үнэлэх сорилынх α=0.89 байв. Судалгаанд хамрагдагсдаас “Ковид өвчнөөр өвчилсөн хүмүүст сэтгэцийн эрүүл мэндийн зөвлөгөө, дэмжлэг хэрэгтэй юу?” гэсэн асуултанд дийлэнх хувь нь буюу 69% (n=276) нь хэрэгтэй гэж хариулсан байна. Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал илэрсэн эмчлүүлэгчдийн дийлэнх хувь нь ковид өвчнөөр өвчилсөн хүмүүст сэтгэцийн эрүүл мэндийн зөвлөгөө, дэмжлэг хэрэгтэй гэж үзэж байгаа боловч бусад бүлгүүдтэй харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй. Судалгаанд ашигласан хувь хүний сэтгэлзүйн хэв шинжийг тодорхойлох-EPI сорилын найдвартай байдлыг судлан үзэхэд α=0.81 байв. Дүгнэлт: Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн олонх нь сэтгэл гутрал, сэтгэл түгшил, нойрны хямралтай, нийгмийн болон өөрийгөө ялгаварлан гадуурхах зэрэг сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан байдалтай, асуумжаар 69% нь тусламж хэрэгтэй хэмээн хариулснаас үзвэл өвчлөгсдөд сэтгэцийн эрүүл мэндийн зөвлөгөө, дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Э.Мөнх, Х.Алтайсайхан, З.Хишигсүрэн

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-12-26

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл