Этүгэн их сургуулийн нэгдүгээр дамжааны ёс зүйн багц хичээлүүдийн сэтгэл ханамжийн судалгаа
Түлхүүр үг:
Сургалтын чанар, Харилцаа, Хандлага, ТөлөвшилХураангуй
Үндэслэл: Даян дэлхийн 21-р зууны хөгжлийн хөтөлбөрт тэмдэглэхдээ “Боловсрол нь хүмүүст тогтвортой хөгжилд шаардагдах байгаль орчны болон ёс зүйн мэдлэг ур чадвар биеэ авч явах хүмүүжил, харилцааны ёс зүйг эзэмшүүлэх ёстой” гэжээ1. Этүгэн их сургууль нь 2006 оноос хойш ёс зүйн багц хичээлүүдийг зааж эхэлсэн бөгөөд 2017 оноос эхлэн үр дүнд суурилсан сургалт, 19 ур чадварыг хэрэгжүүлж эхэлсэн. Сургалтын чанарт өгөх оюутнуудын сэтгэл ханамжийг бид чухалчилсан юм. Зорилго: Этүгэн их сургуулийн нэгдүгээр дамжааны оюутнуудын баримжаа олгох, мэргэжлийн удиртгал хичээлийн сэтгэл ханамжийг үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг нэг агшингийн дескриптив загвараар чанарын судалгааны аргыг ашиглан гүйцэтгэж, сэтгэл ханамжийн асуулт тус бүрт Ликертийн хэмжүүрээр 1-5 хүртэл оноогоор үнэлүүлэв. 20222023 оны хичээлийн жилийн нэгдүгээр дамжааны 1102 оюутнуудаас ерөнхий хэсэг 3, үндсэн 17 асуулт бүхий судалгааны асуумжийг УМСийг ашиглан цахимаар авч үр дүнг IBM SPSS 22 excel программ ашиглан тооцов. Үр дүн: Судалгаанд хамрагсдын сэтгэл ханамжийн дундаж үзүүлэлт нь баримжаа олгох хичээл 86.5%, мэргэжлийн удиртгал хичээл 87.1%, хичээлийн агуулгын уялдаа хамаарлыг үнэлэхэд 81% маш сайн, сайн гэж үнэлсэн байна. Судалгаанд хамрагсад хичээл судалсны дараа өөрт гарсан өөрчлөлтүүдээ нэрлэхэд мэргэжлийн талаарх ойлголт, цахим орчинд ажиллах чадвар, бие даах чадвараа ахиулсан, хувийн ариун цэвэр сахих байдал зэргүүд 50-аас дээш хувиар ахисан бөгөөд мэдлэг, чадвар, хандлагыг 80.3% хангалттай олгосон гэж үнэлжээ. Дүгнэлт: Нийт судалгаанд хамрагсдын сэтгэл ханамжийн дундаж үзүүлэлт нь 86.8%, салбар сургуулиудын баримжаа олгох хичээл, мэргэжлийн удиртгал хичээлүүдийн дундаж сэтгэл ханамжийг судлахад эрүүл мэндийн сургууль 88.1%, сувилахуйн сургууль 90.5%, нүүр амны сургууль 83%, эмзүйн сургууль 92.3%, инженерчлэл эдийн засаг менежментийн сургууль 86%-тай үнэлсэн (p=0.62) нь статистик ач холбогдолтой, оюутнуудад өгөөжтэй, үр дүнтэй байлаа.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Б.Оюунгоо
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
