Эмэгтэйчүүдийн хорт хавдрын дунд ионкарцинома өвчний тархалт, тохиолдлыг судалсан нь
Түлхүүр үг:
Трофобласт, Ихсийн хавдар, Цэлмэн, Цулцан хураа, Цус алдалтХураангуй
Үндэслэл: Хорионкарцинома өвчин нь ихэвчлэн умайн эмгэг цус алдалтаар илэрдэг ихсийн трофобластын ховор, хоруу чанар ихтэй хавдар юм. Азийн орнууд, тэр дундаа Япон улсад хорионкарцинома өвчний тархалт нь Европ болон АНУ-тай харьцуулахад харьцангуй өндөр төвшинд байгаа талаар цөөнгүй судалгаанд дурьджээ. Цулцан хураа өвчний тархалт Япон улсад 300-500 жирэмслэлт тутамд 1 тохиолддог бол Европ, АНУ-д 1000-2000 жирэмслэлт тутамд 1 тохиолдож байна гэж Antonio Braga нарын судалгаанд дурьджээ.2 Зорилго: Эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтний хорт хавдар оношоор хэвтэн эмчлүүлэгсдийн дунд хорионкарцинома өвчний тохиолдол, шалтгаан, өвчлөлийн байдлыг судлах. Арга, аргачлал: Судалгааг ретроспектив судалгааны аргаар, нэг агшингийн загварыг ашиглан гүйцэтгэсэн. Үр дүн: Монгол улсад 2011-2020 оны хооронд эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтний хорт хавдрын 5390 тохиолдол оношлогдсон байна. Эмэгтэйчүүдийн хорт хавдрын өвчлөлд хорионкарцинома 1.1%-ийг (n=60) эзэлж байна. Хорионкарциномийн улмаас нас барсан 14 тохиолдол байгаа нь нийт нас баралтын дотор 0.6 % эзэлж байна. Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн хорионкарцинома үүссэн шалтгааныг судлахад цулцан хурааны дараа 30.4% (n=17) үүссэн нь дийлэнх тохиолдлыг эзэлж байв. Дүгнэлт: Бидний судалгаагаар хорионкарциномаар өвчилсөн эмэгтэйчүүдийн тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай ч нас баралт буурах хандлагатай байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
