Үргүйдэлтэй эмэгтэйн нас болон өндгөвчийн нөөцийн биомаркеруудын хамаарлыг үнэлэх нь

Зохиогчид

  • Д.Болормаа АШУҮИС , ЭХЭМҮТ Зохиогч
  • М.Пүрэвтогтох ЭХЭМҮТ Зохиогч
  • Д.Отгонцэцэг АШУҮИС Зохиогч
  • Ш.Алтантуяа АШУҮИС , ЭХЭМҮТ Зохиогч
  • Ж.Энхцэцэг АШУҮИС Зохиогч

Түлхүүр үг:

Нөхөн үржихүй, Өндгөн эсийн чанар, Эстрадиол, Фолликул сэдээгч даавар, Анти-Мюллер даавар

Хураангуй

Үндэслэл: Үргүйдэл оношлогдсон эмэгтэйд өндгөвчийн нөөцийг тодорхойлох нь эмчилгээний үр дүн, жирэмслэлтийг урьдчилан таамаглах чухал үзүүлэлт болно. Судлаачид эмэгтэйчүүдийн өндгөвчийн нөөц тодорхойлох төрөл бүрийн маркерийг үргүйдэл оношлогдсон эмэгтэйчүүдэд тусгайлан судлах хэрэгцээтэйг мэдээлжээ. Монгол улсад нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн өндгөвчийн нөөцийг судалж тогтоон хэвлэгдсэн мэдээлэл ховор байгаа тул өндгөвчийн нөөц тодорхойлох маркерийг үргүйдэл оношлогдсон эмэгтэйчүүдэд тусгайлан судлах үндэслэл боллоо. Зорилго: Үргүйдэл оношлогдсон эмэгтэйн өнгөвчийн нөөцийн биомаркерууд ба нас хоорондын хамаарлыг судлах. Арга, аргачлал: Судалгааг 2021 оны 5дугаар сараас 2022 оны 11дүгээр сар хүртэл хугацаанд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Үргүйдэл Нөхөн Үржихүйн Төвийг түшиглэн нөхөн үржихүйн насны, үргүйдэлтэй 158 эмэгтэйг хамруулж, агшингийн судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Судалгаанд үргүйдэл оношлогдсон 2347 насны 158 эмэгтэй хамрагдсан бөгөөд дундаж нас нь 33.6±5.3 жил байв. Судалгаанд хамрагдагсдын лабораторийн шинжилгээний дундаж үзүүлэлт фолликул сэдээгч даавар /ФСД/ 7.9±2.8 mlU/ml, шар биежүүлэгч даавар/ШБД/ 7.9±2.84 mlU/ml, эстрадиол 43.2±6 pg/ml, Анти-Мюллер даавар 3.3±5.0 ng/ml тус тус тодорхойлогдлоо. Эмэгтэйн нас болон дараах үзүүлэлтүүдийн хамаарлыг үзэхэд фолликул сэдээгч даавар(r=0.06, p=0.45), эстрадиол (r=0.009, p=0.9) сул эерэг, АнтиМюллер даавар (r=-0.23, p=0.005) болон баруун өндгөвчийн суурин фолликул (r=-0.34, p=0.001), зүүн өндгөвчийн суурин фолликул (r=0.24, p=0.003) үзүүлэлтүүдийн хооронд статистик ач холбогдол бүхий урвуу хамааралтай байв. Насны бүлэг хоорондын ялгааг АNOVA тестээр шалгаж үзэхэд АМД, фолликул сэдээгч даавар бүлгүүдийн хооронд p-утга 0.02 аас бага утга бүхий ялгаатай буурчээ. Эмэгтэйчүүдийн нас ахих тусам өндгөвчийн нөөц буурч байгааг нөөцийг тодорхойлох биомаркерууд харилцан адилгүй үр дүнтэй тодорхойлогдож. Дүгнэлт: Үргүйдэл оношлогдож буй эмэгтэйчүүдийн нас ахих тусам өндгөвчийн нөөц буурч байсан бөгөөд биомаркерууд харилцан адилгүйгээр эерэг болон урвуу хамааралтайгаар хэмжигдэж байв. Судалгаанд хамрагдсан 40 ба түүнээс дээш насны эмэгтэйчүүдэд өндгөвчийн нөөц буурсан үр дүн гарсан нь үргүйдэлтэй эмэгтэйчүүдийн өндгөвчийн нөөц буюу нөхөн үржихүйн үйл ажиллагааны тавилан эмэгтэйн наснаас шууд хамааралтай байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Д.Отгонцэцэг

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-12-26

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл