Умайн хүзүүний үрэвсэлтэй эмэгтэйчүүдийн үтрээний наацын шинжилгээг судалсан дүн

Зохиогчид

  • Г.Есөн-Эрдэнэ АШУҮИС, АУС, Эх барих, эмэгтэйчүүд судлалын тэнхим Зохиогч
  • О.Баатархүү АШУҮИС, АУС, Халдварт өвчин судлалын тэмхим Зохиогч
  • Б.Болорчимэг АШУҮИС, АУС, Эх барих, эмэгтэйчүүд судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Бэлгийн замаар дамжих халдвар, Умайн хүзүү, Нюжент оноо, Полемераза гинжин урвал, Үтрээний үрэвсэл

Хураангуй

Үндэслэл: Умайн хүзүүний үрэвсэл нь умайн хүзүүний дотор сувгаас харагдахуйц эсвэл умайн хүзүүний түрхэцийн шинжилгээгээр илэрдэг идээт болон салст-идээт ялгадасаар тодорхойлогддог эмнэл зүйн хам шинж юм.1-3 Умайн хүзүүний цочмог үрэвсэл нь гэмтэл буюу төрөлт, үр хөндөлтийн үед үүссэн умайн хүзүүний урагдлаас үүдэлтэй байж болох ч ихэвчлэн халдварт өвчин үүсгэгч, ялангуяа Нейссерийн гонококк, Хламид, Энгийн герпес вирус үүсгэдэг.2 Зорилго: Жирэмсэн бус умайн хүзүүний үрэвсэлтэй эмэгтэйчүүдийн үүсгэгчидийг илүүлэх ба лабраторийн шинжилгээг уяалдуулан судлаж үр дүнг хянах. Арга, аргачлал: Бид энэ судлагааг хийж гүйцэтгэхдээ улаанбаатар хотын 18-аас 49 хүртэл насны нийт 100 эмэгтэйг хамруулсан бөгөөд ингэхдээ дүүргийн эрүүл мэндийн төвүүдээр үйлчлүүлсэн эмэгтэйчүүдээс санамсаргүй түүврийн аргаар түүвэрлэн умайн дотуур үзлэгээр умайн хүзүүний үрэвсэлтэй болох нь батлагдсан эмэгтэйчүүдийг судалгаанд хамруулсан. Үр дүн: Умайн хүзүүний үрэвсэлтэй эмэгтэйчүүдийн 81% (81) өвөрмөц үүсгэгчээр үүсгэгдсэн байгаагаас 68.9% (62) нь Гарднеррелла вагиналис, 43.3% (39) нь Уреаплазм парвум, 36.6% (33) нь Микоплазм хоминис, 32.2% (29) Кандида албинкас, 20% (18) нь Цитомегаловирус, 17.7% (16) нь Уреаплазм уреалитикум, 8.8% (8) нь Хламид, 8.9% (8) нь Трихомониаз, 4.4% (4) нь Нейссерийн гонококкын халдвар байна. Судалгаанд хамрагдасадын 86.4% (70) умайн хүзүүний хавсарсан халдвартай. Давтан шинжилгээгээр Микоплазм гениталиум халдвар 50%, Хламид болон Трихомониазын халдвар 100% эдгэрсэн байна. Үтрээний наалдацын шинжилгээгээр тодорхойлоход 43.2% (35) ньюжент шалгуураар 0-3 оноотой, 51.8% (42) 4-6 оноотой, 4.9% (4) 7-10 оноотой байгаа нь умайн хүзүүний үрэвсэлтэй эмэгтэйчүүдийн дийлэнх нь үтрээний үрэвсэлтэй байна. Дүгнэлт: Полимераза гинжин урвалын оношлуураар өвөрмөц үүсгэгчидыг тодорхойлон умайн хүзүүний үрэвсэлтэй эмэгтэйчүүдэд үтрээний наацын шинжилгээгээр Лактобацилл, Грам эерэг болон сөрөг эмгэг төрөгч нян, Мобилункусуудыг микроскопоор харж үнэлэхэд (Ньюжентийн шалгуур) нянгийн гаралтай үртээний үрэвсэл буюу 7-10 оноотой 4.9%(4) тодорхойлгдсон нь умайн хүзүүний үрэвсэл үүсч байгаа хамаарал сул байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: О.Баатархүү

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-12-26

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл