Өсвөр насны хүүхдийн хоол боловсруулах замын эмгэгт зохистой хооллолтын дадлын нөлөөллийг судалсан дүн
Түлхүүр үг:
Зохистой хооллолт, Өсвөр нас, Хоол боловсруулах замын эмгэг, ДадалХураангуй
Үндэслэл: АНУ-ын хүүхэд, өсвөр үеийнхний дунд чихэрлэг ундааны хэрэглээ 2001-2010 оны хооронд буурсан ч нийт илчлэгийн 10%-ийг эзэлсээр байгааг цөөнгүй судалгаанд дурьджээ. Мөн 2003-2010 оны хооронд хүүхэд, өсвөр үеийнхний жимсний хэрэглээ нэмэгдсэн байгаа ч жимс, хүнсний ногооны зөвлөмжид заасан хэмжээнд хүрэхгүй хэвээр байна. Tang Q (2018) нарын нийт 1136 оролцогчтой судалгааны үр дүнд сахаргүй хүнсний бүтээгдэхүүний талаар оролцогчид сайн хандлагатай байсан ч мэдлэг, дадал нь харьцангуй муу байгааг тогтоожээ. Монгол улсын хүн амын хоол тэжээлийн үндэсний V судалгааны үр дүнд сургуулийн хүүхдийн дунд илүүдэл жин ба таргалалтын тархалт огцом нэмэгдэж, илчлэг өндөртэй хүнс хэрэглэх, хөдөлгөөний идэвх бага байх нь илүүдэл жин, таргалалтад шууд нөлөөлдөг гэж үзсэн бөгөөд хоол боловсруулах тогтолцооны өвчлөл сүүлийн таван жилд тогтвортой нэмэгдсэн үзүүлэлттэй байгаад хооллолтын талаарх дадлаас нөлөөлөл байгаа эсэхийг тодруулах шаардлага тулгарсан. Зорилго: Хоол боловсруулах замын эмгэгийн улмаас ЭХЭМҮТ-өөр үйлчлүүлж буй өсвөр насны хүүхдийн зохистой хооллолтын талаарх дадлыг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг эмнэлэгт суурилсан тохиолдлын судалгааны загвар ашиглан ЭХЭМҮТ-өөр үйлчлүүлж буй өсвөр насны хүүхдийн (10-15 нас) зохистой хооллолтын талаарх асуумж авсан. Үр дүн: Судалгаанд нийт 270 хүүхдийг хамруулснаас эрэгтэй 49.7% (n=134), эмэгтэй 50.3% (n=136), УБ хотоос 75.9% (n=205), орон нутгаас 24.1% (n=65) нь хамрагдсан. Зохистой хооллолтын зөвлөгөөг ердөө 34 хүүхэд авч байснаас 79.4% нь зохистой хооллолтын дадал хангалтгүй байв. Нийт судалгаанд оролцогчдоос хангалттай дадалтай оролцогч байгаагүй бөгөөд 97.8% нь хангалтгүй, 2.2% нь хангалттай гэж үнэлэгдсэн. Судалгаанд оролцогчдын насны бүлэг бүрт хангалтгүй дадал хэт давамгайлж байсан ба хүүхдүүдийн эхийн 89.6% нь дээд боловсролтой байсан. Оролцогч хүүхдүүдийн зохистой хооллолтын талаарх дадалд ам бүлийн тоо, ахуйн нөхцөл нөлөөлөх хамаарал үгүй байв (p>0.05). Гэр бүлийн хэн нэгэн гишүүн нь хоол боловсруулах замын эмгэгтэй 19 хүүхэд хангалтгүй дадалтай ба оролцогчдын зохистой хооллолтын талаарх дадал болон биеийн жингийн индекс хооронд хамаарал үгүй байв (p>0.05). Дүгнэлт: Хоол боловсруулах замын эмгэгтэй өсвөр насны хүүхдүүдийн зохистой хооллолтын дадал нь хангалтгүй бөгөөд энэ нь нас, хүйс, харъяалал, эхийн боловсрол, ахуйн нөхцөл, ам бүлийн тоо, гэр бүл дэх хоол боловсруулах замын эмгэг бүхий хүн зэрэг хүчин зүйлүүдээс хамааралгүй байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: С.Мягмарчулуун
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
