Монгол улс, Япон улсын сувилагчийн ажлын байрыг ур чадварын хүндийн жингээр эрэмбэлэн нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлох нь

Зохиогчид

  • Д.Амарсайхан АШУҮИС, НЭМ-ийн сургууль Зохиогч
  • В.Даваахүү АШУҮИС, Сувилахуйн сургууль Зохиогч

Түлхүүр үг:

Workstation, Nurse, Skill, Workload intensity, Ranking Acknowledgement: First of all

Хураангуй

Үндэслэл: Олон улсад ажлын байрны үнэлгээг хийдэг бөгөөд энэ Ажлын байр нь ижил мэргэжлийн хүмүүсийн ажиллах хөдөлмөр эрхлэлтийн Сувилагч нөхцөл, ажлын ачаалал, ажлын хариуцлага, ур чадвараасаа хамааран Ур чадвар эрэмбэлэгддэг байна1. Эмнэлгийн ажилтнуудын ажлын ачаалал, ур Хүндийн жин чадвар, мэргэшил, ажлын үр дүн, ажилласан жил зэргээс хамаарсан Оноогоор цалин хөлс, урамшууллын тогтолцоог бий болгох, ажлын ачааллыг тооцож, норм нормативтай болгох хэрэгтэй байна7. Зорилго: Монгол улс ба Япон улсын сувилагчийн ажлын байрыг ур чадварын хүндийн жингээр нь эрэмбэлэн харьцуулж, нөлөөлж буй хүчин зүйлийн хамаарлыг тодорхойлох. Шинэлэг тал: Монгол улс, Япон улсын сувилагчийн 28 ажлын байрыг онооны аргаар үнэлэн хүндийн жинг тодорхойлж, сувилагчийн ажлын байрны үнэлгээг мэргэжлийн ур чадварт тулгуурлан үнэлсэнд судалгааны ажлын шинэлэг тал оршино. Арга, аргачлал: Судалгааг агшингийн загвараар Монгол улсад ХНХЯ болон ЭМЯ-ны сайдын тушаалаар батлагдсан аргачлалыг ашиглан Монгол улсын Улаанбаатар хотын төрөлжсөн, төв эмнэлэг (УНТЭ, УХТЭ), аймгийн нэгдсэн эмнэлэг (Завхан, Архангай)-ийн нийт 200 сувилагчаас, Япон улсын Хирошима мужийн Фүкүяма хотын нэгдсэн эмнэлэг, Фүкүока мужийн Китакюшү хотын Кокүра кинэн эмнэлэг, Осака мужийн Сакаи хотын нэгдсэн эмнэлэг, Осака хотын Вакакүса эмнэлэг, Окаяма мужийн Такасүги эмнэлэг, Токио хотын Коозүшима арлын эрүүл мэндийн төв, Токүшима мужийн Хоэцү эмнэлгийн нийт 200 сувилагч, нийт 400 сувилагчаас тоон судалгааны аргаар хийв. Үр дүн: Үр дүнг нэгтгэвээс сувилагчийн 28 ажлын байранд онооны аргаар үнэлгээ хийн хүндийн жингээр нь эрэмбэлэхэд эхний таван байранд Монгол болон Япон улсад эрчимт эмчилгээний сувилагч, мэдээгүйжүүлгийн сувилагч, яаралтай тусламжийн сувилагч, ахлах сувилагч орж байгаагаараа ижил, Японд хавдарын сувилагч эхний байранд, Монгол улсад гемодиализийн сувилагч тавдугаарт эрэмбэлэгдсэнээрээ ялгаатай байв. Сувилагчийн ажлын байрыг онооны системээр ур чадвараар нь хүндийн жинг тодорхойлоход бусадтай харилцах ур чадвар, мэдлэг туршлага сургалттай холбоотой ур чадвар, дүн шинжилгээ хийх, асуудлыг шийдвэрлэх ур чадвар, төлөвлөх зохион байгуулах ур чадвар, биеийн хөдөлгөөний чадвар гэсэн 5 ур чадвар эерэг хүчтэй нөлөөлж байна. Дүгнэлт: 1. Сувилагчийн 28 ажлын байранд онооны аргаар үнэлгээ хийн хүндийн жингээр нь эрэмбэлэхэд эхний таван байранд Монгол болон Япон улсад эрчимт эмчилгээний сувилагч, ахлах сувилагч, мэдээгүйжүүлгийн сувилагч, яаралтай тусламжийн сувилагч орж байгаагаараа ижил, Японд хавдарын сувилагч эхний байранд, Монгол улсад гемодиализийн сувилагч тавдугаарт эрэмбэлэгдсэнээрээ ялгаатай байв. 2. Сувилагчийн ажлын байрыг онооны системээр ур чадвараар нь хүндийн жинг тодорхойлоход бусадтай харилцах ур чадвар, мэдлэг туршлага сургалттай холбоотой ур чадвар, дүн шинжилгээ хийх, асуудлыг шийдвэрлэх ур чадвар, төлөвлөх зохион байгуулах ур чадвар, биеийн хөдөлгөөний чадвар гэсэн 5 ур чадвар эерэг хүчтэй нөлөөлж байна (p=0.01).

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Д.Амарсайхан

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-12-26

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл