Зүүн ховдлын шалтгаан тодорхойгүй фасцикуляр тахикарди (Эмнэлзүйн тохиолдол)
Түлхүүр үг:
Зүүн ховдлын шалтгаан тодорхойгүй фасцикуляр тахикарди, Баруун хөлийн хориг, Нарийн бүрдэлт тахикардиХураангуй
Удиртгал: Зүүн ховдлын шалтгаан тодорхойгүй фасцикуляр тахикарди нь зүрхний цахилгаан бичлэгт баруун гиссийн хөлийн хориг (БГХХ) болон зүүн тэнхлэгийн хазайлтаар тодорхойлогддог ховдлын тахикарди юм. Энэ нь зүрхний бүтцийн эмгэггүй, залуу насны эрэгтэйчүүдэд (1540 насны) зонхилон тохиолддог. Эмнэлзүйн практикт тохиолдож буй бүх зүүн ховдлын шалтгаан тодорхойгүй тахикардийн 10%-15%-ийг фасцикуляр тахикарди эзэлж байна. Авсан арга хэмжээ: 27 настай эрэгтэй зүрх дэлсэх, дотор давчдах зовиуртай МЯЭ-ийн ЯТТ-д ирсэн. Өвчтөнг хяналтын мониторд холбоход синусын бус хэмтэй,нарийн бүрдэлт тахикарди бичигдсэнийг тахикарди удирдамжийн дагуу стандарт эмчилгээнүүдийг хийсэн боловч үр дүнгүй, зүрхний эход бүтцийн эмгэггүй, ЗЦБ-т зүүн тэнхлэгийн хазайлт Гиссийн баруун хөлийн хориг илэрсэн тул фасцикуляр тахикарди сэжиглэн, верапамил эмчилгээнд хэрэглэхэд хэм алдагдал засарсан. Дүгнэлт: Энэ хэм алдагдалыг цаг алдалгүй таних шаардлагатай, учир нь энэ нь катетер аблаци хийхэд эмчлэгдэх боломжтой. Хэрэв Вагал маневр, аденозин хэрэглэх зэрэг стандарт аргууд нь хэм алдалтыг засаж чадахгүй, ЗЦБ-т зүүн тэнхлэгийн хазайлт Гиссийн баруун хөлийн хориг илэрвэл фасцикуляр тахикарди бодолцож үзэх шаардлагатай. Цочмог үед эмийн эмчилгээний эхний шат нь Верапамил юм. Катетр аблаци нь эмчилгээний үр дүнтэй арга бөгөөд шинж тэмдэг хүндэрсэн эсвэл эмийн эмчилгээ үр дүнгүй тохиолдолд хэрэглэхийг зөвлөдөг.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Ж.Өлзийбуян, С.Пагмадулам
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
