Элэгний хорт хавдрын эмнэлзүйн зарим үзүүлэлт ба эрсдэлт хүчин зүйлс
Түлхүүр үг:
Liver cancer, risk factor, alcohol, smoking, HBV, HCVХураангуй
Монгол улсын 100,000 хүн амд тохиолдох элэгний хорт хавдрын тоо ба нас баралт нь дэлхийд хамгийн их байна. Элэгний хорт Элэгний хорт хавдар хавдрын шалтгааны дийлэнх хувийг гепатит В вирус (ГБВ) ба гепатит Тамхи Ц (ГЦВ) вирүсийн халдвар эзэлдэг боловч нас өндөр байх, эрэгтэй Архи хүйс, афлатоксин, элэгний хатуурал, архидалт, элэгний өөхжилт, ГБВ таргалалт, тамхидалт, чихрийн шижин, аутоиммун гепатит, удамшлын ГЦВ гемохроматоз зэрэг олон хүчин зүйлс хавдар үүсэхэд чухал нөлөөтэй гэж үздэг. Бид элэгний хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг зарим эрсдэлт хүчин зүйлс болон эмнэл зүйн үзүүлэлтийг судлахаар энэхүү судалгааг хийлээ. Арга, аргачлал: Элэгний хорт хавдар нь эмгэг судлалын шинжилгээгээр батлагдсан 18 болон түүнээс дээш насны 70 өвчтөн ба тэдгээртэй нас, хүйсийн хувьд ижил харъцангуй эрүүл 70 хүнийг судалгаандаа хамруулж хавдрын эрсдэлт хүчин зүйлс, эмнэлзүйн зарим үзүүлэлтийг судаллаа. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 37 (52.8%) нь эрэгтэй, 33 (47.2%) нь эмэгтэй, дундаж нас 63±9.4 байв. Элэгний хорт хавдраар 50-69 (n=50, 71.4%) насны хүмүүс хамгийн их өвдсөн байна. Судалгаанд хамрагдсан ихэнхи хүмүүсийн (50%) хавдрын хэмжээ нь 6.1 см-ээс том хэмжээтэй байв. Элэгний хорт хавдартай хүмүүсийн 50 (75.75%) тохиолдолд цусан дахь AST, 35 (53%) тохиолдолд ALTын үзүүлэлт ихэссэн байлаа. Мөн цусан дах нийт уургийн хэмжээ 22 (33.3%) тохиолдолд, альбумины хэмжээ 12 (18.2%) тохиолдолд хэвийн хэмжээнээс буурсан байлаа. Элэгний хортой хавдрын маркер альфафето-протейн /AFP/-ыг цусанд тодорхойлуулсан хүмүүсийн 50%-д тус маркерын хэмжээ ихэссэн байхад шүлтлэг фоафатаза 19 тохиолдолд буюу 28.8%-д ихэссэн байна. Тамхи байнга татах (OR, 4.28; 95% CI=1.211.68) архи тогтмол хэрэглэх (OR, 1.23; 95% CI=1.25-1.46) нь тус хавдарт өртөх эрсдлийг статистик ач холбогдол бүхий ихэсгэж байна. (p=0.0001; p=0.006). ГБВ нь архи уух, тамхи татах, биеийн жингийн индекс их байх зэрэгтэй хавсарсан байвал (OR, 1.67; 95% CI=1.16-1.75), эдгээр хүчин зүйлстэй ГЦВ хавсарсан тохиолдлуудад (OR, 1.39; 95% CI=1.18-1.86) элэгний хорт хавдраар өвдөх эрсдэл статистик ач холбогдол бүхий ихэсч байна. (p=0.035; p=0.014). Дүгнэлт: Тамхи байнга татах, архи тогтмол хэрэглэх зэрэг нь элэгний хорт хавдарт өртөх эрсдлийг ихэсгэж байна. ГБВ ба ГЦВ нь архи уух, тамхи татах, биеийн жингийн индекс их байх зэрэгтэй хавсрах нь элэгний хорт хавдраар өвдөх эрсдлийг улам ихэсгэж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: А.Шийрэвнямба, М.Адилсайхан, О.Баатархүү
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
