Шээсээр ялгарах креатинины хэмжээг шинжлэх аргуудыг харьцуулан судласан үр дүн

Зохиогчид

  • У.Энхтуяа АШУҮИС, АУС, Эмнэлзүйн Лабораторийн Тэнхим Зохиогч
  • Б.Дэлгэрмаа АШУҮИС, АУС, Дотоод Шүүрэл Судлалын Тэнхим Зохиогч
  • Б.Одмаа АШУҮИС, АУС, АШУҮИС, АУС, Эндокрин клуб Зохиогч
  • Д.Нармандуул АШУҮИС, АУС, АШУҮИС, АУС, Эндокрин клуб Зохиогч
  • Б.Амар-амгалан АШУҮИС, АУС, АШУҮИС, АУС, Эндокрин клуб Зохиогч
  • Б.Оюунтөгс АШУҮИС, АУС, Дотоод Шүүрэл Судлалын Тэнхим Зохиогч
  • Э.Уранбайгаль АШУҮИС, АУС, Эмнэлзүйн Лабораторийн Тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

CRE, 24 цагийн шээс, Өглөөний өлөн шээс

Хураангуй

Үндэслэл: Креатинин нь булчингийн метаболизмын завсрын бүтээгдэхүүн бөгөөд хэвийн үед 0.1-0.5 г/л, дундажаар 1 г/хоног хэмжээгээр тогтмол шээсээр ялгарч байдаг. Шээсээр ялгарах креатинины хэмжээнд олон хүчин зүйлс нөлөөлдөг. Тухайлбал улс үндэсний онцлог, зан заншил, хооллолт зэргээс хамаарч ялгаатай байдаг тухай судалсан байдаг. Манай орны хувьд хүн амын хооллолт, амьдралын хэв маяг, өвчлөл зэргээс хамаарч шээсээр ялгарах креатинины хэмжээг тодорхойлсноор цаашид хүн амын дунд булчингийн масс алдагдалд бий болдог эмгэгүүдийн (саркопени) оношилгоонд чухал ач холбогдолтой юм. Зорилго: Шээсээр ялгарах креатинины хэмжээг шинжлэх аргуудыг судлах. Арга, аргачлал: Судалгааг нэг агшингийн судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн. Судалгаанд АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт хэвтэн эмчлүүлэж буй 30-60 насны 350 хүнийг хамруулсан. 24 цагийн шээс болон өглөөний өлөн шээсэнд агуулагдах креатинины хэмжээг биохими, шээсний химийн шинжилгээний аргуудаар шинжилж шинжилгээ хоорондын хамаарлыг харьцуулан судалсан. Үр дүн: Судалгаанд нийт 350 хүн хамрагдсан бөгөөд дундаж нас 42.3±5.5 жил байв. Судалгаанд хамрагдагсдын 46.6% (n=163) нь эрэгтэй, 53.4% (n=187) нь эмэгтэй байв. Шээсэнд креатинин тодорхойлох аргуудын үр дүнгүүдийн хоорондын хамаарлыг судалсан судалгаагаар: Биохимийн аргаар өглөөний өлөн шээс, шээсний химийн шинжилгээний аргаар өглөөний өлөн шээс тодорхойлох шинжилгээнүүд хоорондын хүчтэй хамааралтай (r=0.816) байв P<0.001. Биохимийн аргаар 24 цагийн шээсний шинжилгээ нь шээсний химийн шинжилгээгээр 24 цагийн креатинин тодорхойлох аргатай хоорондоо корреляци хүчтэй хамааралтай (r=0.864) байна P<0.001. Шээсэнд креатинин тодорхойлох аргуудын нийцлийг судалсан судалгаагаар: Биохимийн ба Шээсний химийн шинжилгээний аргаар өлөн үеийн шээсний шинжилгээ дунд нийцэлтэй (κ=0.585), Биохимийн ба Шээсний химийн шинжилгээний аргаар 24 цагийн шээсний шинжилгээ дунд нийцэлтэй (κ=0.481) байв. Дүгнэлт: Өлөн үеийн болон 24 цагийн шээсээр ялгарах креатинины хэмжээг тодорхойлох биохими, шээсний химийн шинжилгээний аргууд нь статистик ач холбогдол бүхий хүчтэй хамааралтай байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Одмаа, Б.Оюунтөгс, Э.Уранбайгаль

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-11-02

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл