Хүүхдийн бөөр усжих өвчний шалтгаан, эмнэлзүй, мэс засал эмчилгээний үр дүн

Зохиогчид

  • Б.Дэмбэрэлнямбуу АШУҮИС, Эрдмийн сургууль , ЭХЭМҮТ Зохиогч
  • А.Шийрэвнямба АШУҮИС, Эрдмийн сургууль Зохиогч

Түлхүүр үг:

Hydronephrosis, ureter, congenital, laparoscopic surgery, ureteropelvic junction stricture

Хураангуй

Үндэслэл: Бөөр усжих өвчин (БУӨ) нь шээс дамжуулах замд саад Бөөр усжих өвчин үүсснээс бөөрөнд шээс хуримтлагдан, улмаар аяганцар тэвшинцэрийн Шээлгүүрийн тогтолцоо өргөсч тэлэгдснээр бөөрний эдийг дарж хатингаршуулан үйл нарийсал ажиллагааг нь муутгадаг эмгэг юм. Хүүхдийн БУӨ-ийн эмнэлзүйн шинж Эмнэл зүй тэмдэг нь өвөрмөц бус олон хэлбэртэй байх ба үрэвсэх, гэмтэх үед эсвэл Мэс засал зарим тохиолдолд хэвлийд том үүсгэвэр тэмтрэгдсэнээр оношлогдох нь элбэг байна. БУӨ-ийг мэс заслаар эмчилдэг бөгөөд нээлттэй болон хэвлийн дурангийн аргыг хэрэглэж байна. Монгол улсын хүүхдүүдэд тохиолдож байгаа БУӨ-ий шалтгаан, эмнэл зүй, эмчилгээний үр дүнгийн талаар хийсэн судалгаа хийгдээгүй байна. Зорилго: Хүүхдийн бөөр усжих өвчний шалтгаан, эмнэлзүй, мэс засал эмчилгээний үр дүнг судлах. Арга, аргачлал: Судалгаанд 2020-2022 онд ЭХЭМҮТийн Бөөрний мэс заслын тасагт БУӨ оношлогдож нээлттэй ба хэвлийн дурангийн мэс заслын эмчилгээ хийгдсэн 57 хүүхэд хамрагдав. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дундаж нас нь 5.89±4.68 жил, хүйсийн хувьд 44 (77.2%) нь эрэгтэй, 13 (22.8%) нь эмэгтэй байв. Бөөр усжих өвчин анх оношлогдсон хугацааг судлахад ургийн хөгжлийн үед оношлогдсон тохиолдол 27 (47.4%), төрсний дараа буюу зовиур илэрч эмнэлэгт хандаж оношлогдсон 30 (52.6%) байна. Бөөрний усжилттай хүүхдүүдийн эмнэлзүйн судлахад хэвлийн өвдөлт 29 (50.9%), хэвлийд үүсгэвэр тэмтрэгдэх 16 (28.1%), халуурах 14 (24.6%), нуруугаар өвдөх 14 (24.6%), цустай шээх 9 (15.8%), хавагнах 1 (1.8%) шинжүүд тус тус илэрсэн байлаа. БУӨ-ийг хэвлийн дурангийн аргаар эмчилсэн бүлгийн мэс заслын үргэлжилсэн хугацаа 155.9±62.1 минут байсан бол нээлттэй мэс заслын бүлэгт 108.3±28.5 минут байсан нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байна. (p=0.003). Харин хэвлийн дурангийн мэс заслын бүлгийн мэс заслын үед алдсан цусны хэмжээ (39±24.5мл), эмнэлэгт хэвтсэн хугацаа (12.7±4.8 хоног) нээлттэй мэс заслын бүлгийнхээс (52.3±28.5мл), (14.4±4.3 хоног) бага байгаа боловч статистик ач холбогдол бүхий ялгаагүй байна (p=0.083) (p=0.18). Эдгээр 2 бүлгийн мэс засал эмчилгээ хийлгэсний дараах бөөрний үйл ажиллагааны сайжрал нь ижил байна. Хүүхдийн бөөр усжих өвчний 94.7% нь тэвш-шээлгүүрийн хэсгийн нарийслын шалтгаантай байна. Дүгнэлт: Монгол хүүхдүүдэд тохиолдож буй БУӨ-ий үед тэвш-шээлгүүрийн нарийслын шалтгаан, эмнэл зүйд хэвлийгээр өвдөх шинж хамгийн их тохиолдож байна. Мөн тус өвчнийг эмчилж байгаа нээлттэй мэс заслын аргыг дурангийн аргатай харьцуулахад хагалгааны хугацаа багатай байгаа боловч алдсан цусны хэмжээ, эмнэлэгт хэвтэх хугацаагаараа их байна. Цаашид хүүхдийн БУӨ-ийг ураг үед нь оношлох, дурангийн мэс засалчийн ур чадварыг сайжруулах хэрэгтэй байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: А.Шийрэвнямба

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-11-02

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл