Сумдын эрүүл мэндийн төвүүдэд КОВИД-19-ийн тусламж үйлчилгээний чадавхи болон хүчилтөрөгчийн хэрэгцээний үнэлгээ

Зохиогчид

  • С.Алтансүх АШУҮИС, НЭМС, Эпидемиологи биостатистикийн тэнхим , *АШУҮИС, Яаралтай тусламж, мэдээгүйжүүлэг судлалын тэнхим Зохиогч
  • Л.Ганболд *АШУҮИС, Яаралтай тусламж, мэдээгүйжүүлэг судлалын тэнхим Зохиогч
  • Г.Даваа АШУҮИС, НЭМС, Эпидемиологи биостатистикийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Яаралтай тусламжийн хангамж, Хүчилтөрөгч эмчилгээ, Боловсон хүчин

Хураангуй

Үндэслэл: 2022 оны 3-р сарын 26-ны байдлаар дэлхий дахинд нийт 480.1 сая тохиолдол бүртгэгдэж үүний 6.1 сая тохиолдол нас барсан бол Монгол улсын хувьд нийт 467’957 тохиолдол бүртгэгдэж түүний 2’177 тохиолдол нь нас барсан байна.3,4 КОВИД-19 цар тахал Монгол улсад тархахаас өмнө бэлэн байдлын судалгааг аймгийн нэгдсэн эмнэлгийн түвшинд хийхэд тус судалгаагаар аймгийн нэгдсэн эмнэлгийн хүчилтөрөгчийн хангамж 14% буюу хангалтгүй үнэлгээтэй гарсан.7 Иймээс сумдын эрүүл мэндийн төвийн хүчилтөрөгчийн бэлэн байдал болон хүртээмжийн судалгаа хийх бодит шаардлага гарсан. Зорилго: Сумдын эрүүл мэндийн төвүүдийн КОВИД-19-ийн тусламж үйлчилгээний чадавхи болон хүчилтөрөгч эмчилгээний хүртээмжит байдлыг үнэлэх, үр дүнг сайжруулах. Арга, аргачлал: Уг судалгааг Японы хүүхдийг ивээх сангийн дэмжлэгтэйгээр эрүүл мэндийн хөгжлийн төв, аймгийн эрүүл мэндийн газар хамтран тус хийсэн. Монгол улсын 329 сумын эрүүл мэндийн төвийн хүчилтөрөгчийн бэлэн байдал, хүртээмжийн судалгааг SARA үнэлгээ болон анхан шатны эмнэлгийн тусламж үйлчилгээний үнэлгээний асуумжийн дагуу авсан. Үр дүн: Аймгуудын КОВИД-19-ын нас баралтын тоо хэмжээ нь аймгийн нэгдсэн эмнэлэг болон сумын эрүүл мэндийн төв хоорондын дундаж зайтай шууд дунд зэргийн хамааралтай байна (p утга=0.036 буюу статистик ач холбогдолтой байна). Дүгнэлт: Сумын эрүүл мэндийн төвд КОВИД19-ын халдварын үеийн хүчилтөрөгч эмчилгээний талаар мэргэшсэн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, хүчилтөрөгчийн хангамж, хэрэгсэл, ашиглалтын мэдлэг, мь тэнссэн үеийн тусламжид тоноглогдсон машин, тээвэрлэх бэлэн байдал хангалтгүй байдлаас шалтгаалан нас баралт өндөр байна. Сумдын хүчилтөрөгчийн бортого хүртээмж, бэлэн байдлыг сайжруулахын тулд сумуудад хүчилтөрөгчийн бортог 100 км тутамд нэг бортого зарцуулагдана гэж тооцоолон хангалтыг нэмэгдүүлж, хүнд өвчтөн тээвэрлэх болон хүчилтөрөгч эмчилгээ, Ковид-19 халдварын хөнгөн, дунд зэргийн менежмент хийх сургалтыг бүсчилэн зохион байгуулж чадамжийг сайжруулах шаардлагатай байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: С.Алтансүх, Л.Ганболд, Г.Даваа

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-11-02

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл