Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт үзүүлж буй эмнэлзүйн эм зүйн тусламж үйлчилгээ
Түлхүүр үг:
Эмийн эмчилгээний хяналт, Гаж нөлөө, Эм олгох, Эм бэлтгэхХураангуй
Үндэслэл: Эмнэлгийн эм зүйн тусламж үйлчилгээ үзүүлж буй нэгжийн бүтэц, зохион байгуулалт, эм зүйчдийн үзүүлж буй эм зүйн тусламж үйлчилгээний хүрээ манай улсад ялгаатай байгаагийн зэрэгцээ эмнэлзүйн эм зүйчийн ажлын байрны тодорхойлолтын хэрэгжилт хангалтгүй, тусламж үйлчилгээний талаар хийсэн судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмнэлзүйн эм зүйн тусламж үйлчилгээг судлах. Арга, аргачлал: Судалгааг нэг агшны дескриптив загварыг ашиглан хийсэн бөгөөд Монгол улсад мөрдөгдөж буй эм зүйн болон эмнэлзүйн эм зүйн тусламж, эмнэлгийн эмийн сангийн үйл ажиллагаанд мөрдөгдөх хууль эрх зүйн баримт бичгүүдэд үндэслэн боловсруулсан асуумжийг ашигласан. Үр дүн: Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн 50 оронд дунджаар 0.62 эмнэлзүйн эм зүйч, нэг эмнэлзүйн эм зүйчид 80.9 ор ногдож байна. Судалгаанд хамрагдсан ихэнх эмнэлэг гаж нөлөөг бүртгэн мэдээлэх, эмийг нэгж тунгаар савлах, эмийг эмчлүүлэгчид олгох үйлчилгээг тогтмол үзүүлдэг бол судсаар сэлбэх шингэний холимог бэлтгэх, эмийн эмчилгээний хяналт хийх, эмнэлзүйн фармакокинетикийн үйлчилгээг ховор эсвэл огт үзүүлдэггүй байна. Дүгнэлт: Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт эмнэлзүйн эм зүйч дутагдалтай ба эмнэлзүйн эм зүйн тусламж үйлчилгээний хүрээ бага, ялгаатай байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Б.Мягмарсүрэн, Б.Цэрэнлхам, Б.Анхтуяа, С.Мөнхбат
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
