Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт хийгдсэн умайн хүзүүний эсийн шинжилгээний үр дүнг тооцох нь
Түлхүүр үг:
cervical, cancer, cytology testХураангуй
Үндэслэл: Умайн хүзүүний хорт хавдар гэдэг нь эмэгтэй хүний умайн Умайн хүзүү хүзүүнд, умайн доод хэсэгт үтрээтэй холбогддог хорт хавдар юм. Эсийн шинжилгээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр умайн хүзүүний Хавдар хорт хавдар нь эмэгтэйчүүдийн дунд хамгийн түгээмэл тохиолддог хорт хавдрын дөрөвдүгээрт ордог. Монгол улсад “Мянганы сорилтын сан”-ийн тусламжтайгаар умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх хөтөлбөр 2013 оноос эхэлсэн. Жилдээ шинээр 400 гаруй умайн хүзүүний хорт хавдар оношлогддог, үүний 200 гаруй буюу 50 орчим хувь нь эрт үедээ оношлогдож байна2. Хэнтий аймагт умайн хүзүүний хавдрын эрт илрүүлгийн үзлэгт 2019 онд 3097, 2020 онд 2430, 2021 онд 1782 эмэгтэйчүүд хамрагдаж, 2019 онд 4, 2020 онд 5, 2021 онд 6 шинэ тохиодлууд илэрч, 2022 оны эхний улиралын байдлаар 14 эмэгтэй умайн хүзүүний хавдрын эмчилгээ хяналтанд байна. Эдгээр эмэгтэйчүүдээс 1-р үедээ оношлогдсон 9, 2 болон 3 дугаар үедээ 5 нь оношлогдсон байна. Умайн хүзүүний хавдрын эрсдэлт хүчин зүйлийг судалж, цаашид өгөх зөвлөмжийг орон нутгийн онцлогт тохируулан гаргах нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Хэнтий аймаг хийгдэж байгаа умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлгийн үзлэгт хамрагдагсдын эрсдэлт хүчин зүйлийн тархалтын харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар хийж гүйцэтгэсэн. Судалгааны мэдээллийг цуглуулахдаа Хэнтий аймгийн 18 сум, 4 өрхийн эрүүл мэндийн төвүүдээс илгээгдэн Нэгдсэн эмнэлэгт шинжлэгдсэн 212 үйлчлүүлэгчийн “Умайн хүзүүний эсийн шинжилгээний хуудас”-ыг ашиглан үр дүнгийн статистик боловсруулалтыг SPSS-20 программ ашиглан хийв. Үр дүн: Судалгаанд Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт шинжлүүлсэн 212 үйлчлүүлэгчийн “Умайн хүзүүний эсийн шинжилгээний хуудас”-т эргэмж судалгаа хийсэн. Судалгаанд хамрагдсан оролцогчдыг насны ангилалаар харахад 30-39 насны эмэгтэйчүүд 43 хувь, 42-51 насныхан 37 хувь, 54-өөс дээш насны 20 хувийг эзэлж байна. Судалгаанд оролцогчдын 80 хувь нь гэрлэсэн, 20 хувь гэрлээгүй, хамтран амьдрагчтай, салсан, бэлбэсэн байсан. Судалгаанд хамрагдсан эсийн шинжилгээ илгээсэн харьяалалыг харахад Хэрлэн сумаас 83, Норовлин сумаас 16, Дэлгэрхаан сумаас 12, Биндэр сумаас 11, Бор-өндөр, Баян-адрага, Өмнөдэлгэр сумдаас тус тус 10 гэх мэт байна. Эсийн өөрчлөлтийг жирэмснээс хамгаалах хэрэгслийн хэрэглээтэй харьцуулан харахад 41.5 хувь нь ЖХХ хэрэглэдэггүй, 29.2 хувь нь ерөндөг, 4.6 хувь нь тариа, 1.5 хувь нь дааврын эм, 1.5 хувь нь бэлгэвч, 1.5 хувь нь хавсарсан эм зэргийг хэрэглэдэг байна. Тольны үнэлгээг харахад эсийн шинжилгээ хэвийн эмэгтэйчүүдийн 13.7 хувь улайлт, шарх харагдсан, эсийн өөрчлөлттэй эмэгтэйчүүдийн 55.5 хувьд улайлт харагдсан байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
