Архаг чонон хөрвөсийн хулганы загварт лютеолин-гадолиниум нэгдлийн үрэвслийн фенотип ба эдэд үзүүлэх нөлөө

Зохиогчид

  • A Сүрүй Зохиогч
  • Я.Энхтөр Зохиогч
  • Ши ЖиХай Зохиогч
  • Ө.Дугармаа Зохиогч

Түлхүүр үг:

Лютеолингадолиниум, Архаг чонон хөрвөс, Маажих зан үйл, Гистопатологи

Хураангуй

Үндэслэл: Архаг чонон хөрвөс (АЧХ) нь арьсны хүчтэй загатнаа, бэлцрүү болон судасны хавангаар илэрдэг. Лютеолин (Luteolin, Lut) нь үрэвслийн болон харшлын эсрэг идэвхтэй байгалийн флавоноид боловч био хүртээмжийн хувьд хязгаарлагдмал байдаг. Зарим судалгаанд флавоноидыг металлын ионтой комплекс үүсгэх нь тэдгээрийн физикхими болон биологийн шинж чанарыг сайжруулж, синергит үйлдлээр эмчилгээний үр нөлөөг нэмэгдүүлж буй нь тогтоогдсон. Иймд лютеолингадолиниум (Lut-Gd) нэгдэл нь дан Lut-тай харьцуулахад илүү хүчтэй үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлэх нь онолын хувьд бүрэн судлах үндэслэл болж байна. Зорилго: АЧХ-ийн хулганы загварт Lut-Gd нэгдлийн үрэвслийн эсрэг үйлдэл болон аюулгүй байдлыг Lut-тай харьцуулан үнэлэх. Арга, аргачлал: C57BL/6 омгийн хулганад овальбумин, хөнгөн цагааны гидроксидоор АЧХ-ийн загвар үүсгэн 14 хоног Lut болон LutGd эмчилгээ хийж, маажих зан үйл болон гистопатологийн өөрчлөлтийг үнэлэв. Үр дүн: Загварын бүлэгт маажих зан үйл мэдэгдэхүйц нэмэгдэж, арьсны эдэд дермийн хаван, коллаген ширхэгийн бүтцийн алдагдал, үрэвслийн эсийн нэвчдэс илэрхий ажиглагдсан. Lut болон Lut-Gd эмчилгээний дараа эдгээр өөрчлөлтүүд буурсан ба Lut-Gd бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаатай сайжрал илэрсэн. Lut-Gd нь маажих давтамжийг 45-50%-иар бууруулсан нь Lut бүлгээс 20%-иар өндөр байв. Түүнчлэн уушги, элэг, бөөр болон тунгалгийн зангилаанд эмгэг морфологийн өөрчлөлт илрээгүй. Дүгнэлт: Lut-Gd нэгдэл нь маажих зан үйл болон арьсны эмгэг эдийн өөрчлөлтийг бууруулах үйлдлээрээ дан Lutаас илүү үр нөлөөтэй бөгөөд чухал эрхтнүүдэд эмгэг өөрчлөлт үүсгээгүй нь аюулгүй байдлыг баталж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Ө.Дугармаа

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-04-28

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл