Сувилагч нарын эмнэл зүйн практик ур чадвар, цогц чадамжийн хэрэгцээг тодорхойлох судалгаа

Зохиогчид

  • Б.Азжаргал АШУҮИС, Сувилахуйн сургууль Зохиогч
  • Д.Энхтуяа АШУҮИС, Мэргэжил дээшлүүлэх институт Зохиогч
  • Ж.Сэргэлэнцэцэг АШУҮИС, Сувилахуйн сургууль Зохиогч
  • Ю.Уранчимэг Монголын сувилагчийн нийгэмлэг Зохиогч
  • Д.Нямсүрэн Монголын сувилагчийн нийгэмлэг Зохиогч
  • Шикако Сугавара ОУ-ын ЖАЙКА байгууллага Зохиогч
  • Г.Ганхуяг АШУҮИС, Сувилахуйн сургууль Зохиогч

Түлхүүр үг:

Чадамж, Ур чадвар, Эмнэл зүйн ур чадварын шатлал

Хураангуй

Үндэслэл: Мэргэжилтний цогц чадамж нь мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг үнэлэх, сургалтын хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох, хүний нөөцийг хөгжүүлэх, сургалтын хөтөлбөр боловсруулах, ажлын байрны тодорхойлолтыг боловсронгуй болгоход тулгуур болдог. Зорилго: Сувилагч нарын эмнэл зүйн практик ур чадварын шатлал, цөм чадамжийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг явуулахдаа аналитик судалгааны агшингийн загварыг ашиглан Монгол улсын хэмжээнд ажиллаж буй 495 сувилагч нарыг санамсаргүй түүврийн аргаар сонгон Google Form платформийг ашиглан Япон улсын сувилагчийн нийгэмлэгийн эмнэл зүйн практак ур чадварын шатлал, цөм чадамжийн үзүүлэлтийг ашиглан 5 бүлэг 83 асуумжаар мэдээллийг цуглуулав. Үр дүн: Эрэлт хэрэгцээг олж харах чадвар, сувилах ур чадвар, хамтран ажиллах чадвар, шийдвэр гаргах чадвар тодрхойлогдож, мэргэжлийн зэрэг нь цогц чадамжтай хамааралтай байна. Дүгнэлт: Монгол улсад сувилагч нарын төгсөлтийн сургалтын хөтөлбөрийг чадамжид суурилан боловсруулах, эмнэл зүйн практик ур чадварын шатлалыг мэргэжлийн зэрэгтэй уялдуулан хөгжүүлэх хэрэгцээтэй байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-11-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл