Өмнөговь аймгийн хүн амын сэтгэцийн эрүүл мэндийн зарим асуудал
Түлхүүр үг:
Depression, stress, fatigue, anxiety, countrysideХураангуй
Үндэслэл: Цар тахал болон түүнийг дагалдаж гарсан арга хэмжээ нь Сэтгэл гутрал хүмүүсийн өдөр тутмын амьдралын хэв маягийг өөрчлөх, нийгмийн Стресс харилцаа холбоог хязгаарлах, түүнчлэн хамтдаа түгжигдсэн гэр Ядралт бүлүүдийн хоорондын харилцаа хурцадмал байдалд шилжих, өвчин Сэтгэл түгшилт тусах эсвэл вирус тархахаас эмээх зэрэгт хүргэсэн нь COVID-19 тахал Хөдөө орон нутаг сэтгэцийн эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлж байгааг судлах асуудал судлаачдын анхаарлыг татлаа. Мөн цар тахлын дэгдэлт иргэдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлөн зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэг тухайлбал: сэтгэл түгшилт, сэтгэл гутрал, тайлбарлаж боломгүй биеийн зовиур шаналгаа, нойргүйдэл, архины хэрэглээ зэрэг нэмэгдсэн байна. Зорилго: Коронавируст халдварын улмаас үүссэн өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн иргэдийн сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг судлах. Арга, аргачлал: 2021 оны 11 сарын 15-ны өдрөөс 12 сарын 20-ны өдрүүдэд нэг агшингийн загвараар, асуумж судалгааны арга ашиглан, limesurvey программ дээр хийж гүйцэтгэсэн. Судалгаанд Өмнөговь аймгийн 14 сумын нийт хүн амаас санамсаргүй түүврийн аргаар 267 иргэн болон 81 эмч, эмнэлгийн мэргэжилтнийг түүвэрлэн авч хамруулсан. Сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг SRQ-20 (Self-reporting questionnaire), Patiеnt Health Questionnaire (PHQ-9) стандарт асуумжуудаар тус тус үнэлсэн. Статистик боловсруултыг SPSS 24 программыг ашиглаж хийсэн. Судалгааны ёс зүйн зөвшөөрлийг ЭМЯ-ны АУ-ны ёс зүйн хяналтын хорооны 2021 оны 11 сарын 9-ний өдрийн хурлаар авсан (№267 тоот). Үр дүн: Судалгаанд 18-70 насны Ковид-19-ийн халдварын үед үүрэг гүйцэтгэж буй эмч, сувилагч, цагдаа, онцгой байдлын 111 ажилчид болон 165 иргэн, нийт 267 хүн хамрагдсаны 94 эрэгтэй, 173 эмэгтэй байлаа. Үүнээс эмч, эмнэлгийн ажилтан 81 хамрагдсан байна. судалгаанд хамрагдагсдын 56.2% нь архаг сульдлын хамшинжтэй, 53.6% нь сэтгэл түгших хамшинжтэй, 47.9% нь биеших эмгэгтэй, 36.7% нь сэтгэл гутрах хамшинжтэй байлаа. Судалгаанд хамрагдсан иргэдийн 59.3% нь архаг ядаргаа, 58.7% нь сэтгэл түгшилт, 56.3% нь биеших эмгэг, 58.2% нь сэтгэл гутрах эмгэгтэй, ковид-19 халдварын үед үүрэг гүйцэтгэж байгаа ажилтан, алба хаагчдын 40.7% нь архаг ядаргаа, 41.3% нь сэтгэл түгшилт, 41.8 нь биеших эмгэг, 41.8% нь сэтгэл гутрах эмгэгтэй, эмч эмнэлгийн ажилчдын 34.7% нь архаг ядаргаа, 33.6% нь сэтгэл түгшилт, 35.9% нь биеших, 38.8% нь сэтгэл гутрах зэрэг эмгэгтэй байлаа. Дүгнэлт: Эмч, эмнэлгийн ажилчид болон Ковид-19 халдварын үед үүрэг гүйцэтгэж байгаа ажилтан, алба хаагчид нь иргэдтэй харьцуулахад архаг ядаргаа, сэтгэл түгшилт болон биеших эмгэгээр илүү өвчилсөн байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
