Оюутнуудын тодорхойгүй нөхцөл байдлыг үл тэвчих чадварыг сурах идэвх оролцоотой харьцуулж судалсан нь
Түлхүүр үг:
Ковид-19 Оюутнууд Агшингийн судалгаа IUS-12 UWES-17 БНХАУ, Өмнөдийн Анагаах Ухааны Их Сургууль, Анагаахын сургуульХураангуй
Үндэслэл: Ковид-19 өвчний улмаас үүссэн хөл хорио нь оюутан, сурагчдын сурч боловсрох, нийгмийн харилцаанд ороход тодорхойгүй нөхцөл байдлууд үүсгэх, сурах идэвхи буурах зэргээр сөрөг нөлөө үзүүлж байна. Зорилго: Оюутнуудын тодорхойгүй нөхцөл байдлыг үл тэвчих чадвар ба сурах идэвх оролцоог судлах. Зорилт: Судалгаанд оролцогчдын тодорхойгүй нөхцөл байдлыг үл тэвчих чадвар ба сурах идэвх оролцооны түвшинг олон улсад ашиглагддаг асуумжуудаар үнэлж тодорхойлох. Арга, аргачлал: Их сургуулиудад суурилж агшингийн загвараар мэдээллээ Google forms платформийг ашиглан онлайнаар цуглуулсан. Тодорхойгүй нөхцөл байдлыг үл тэвчих чадварыг IUS-12, сурах идэвх оролцоог UWES-17 гэсэн стандарт асуумжуудыг ашиглав. Статистик боловсруулалтыг SPSS 24 программыг ашиглан хийсэн. Үр дүн: Судалгаанд 17-29 насны нийт 697 оюутан хамрагдсаны дундаж нас нь 21.03±1.85 жил байв. Судалгаанд хамрагдсан оюутнуудын тодорхойгүй нөхцөл байдлыг үл тэвчих чадвар сул буюу асуумжийн нийт онооны дундаж нь 38.65±8.48 байсан ба үнэлгээний дэд бүлгээр авч үзвэл оюутнууд өнгөрсөнд чиглэсэн тодорхойгүй нөхцөл байдлаас (15.87±4.03)-ээс илүүтэй ирээдүйд чиглэсэн тодорхойгүй нөхцөл байдалд (22.78±4.96) илүү тэвчээргүй хандаж байв. Түүнчлэн нийт оюутнуудын дийлэнх хувь нь сурах эрч хүч (дундаж 47.1%, сул 34.3%), сурах үйл явцдаа өөрийгөө зориулах чадвар (дундаж 62.7%, сул 26.3%), хичээлдээ уусан орох чадвар (дундаж 58.5%, сул 23.8%) зэрэг чадварууд дундаж ба сул түвшинд байсан. Дүгнэлт: Манай улсын оюутнууд нь тодорхойгүй нөхцөл байдлыг тэвчих чадвар сул бөгөөд сурах идэвх оролцоо нь хангалтгүй түвшинд байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Т.Энхнаран
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
