Оюутнуудын бие бялдрын хөгжлийн түвшинг харьцуулсан судалгаа
Түлхүүр үг:
Тэсвэр тэвчээр, Хурд, Хөдөлгөөн, ДасгалХураангуй
Үндэслэл: Монгол улсын 15-69 насны хүн амын 21.9% нь хөдөлгөөний хомсдолтой, 52.4% нь ажлын байрандаа, 48.2% нь амралт чөлөөт цагаараа идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй1 гэдгийг ХБӨ, осол гэмтлийн шалтгаан эрсдэлт хүчин зүйлсийн тархалтыг тогтоох үндэсний 4-р чуулганы судалгаанд дурджээ. Иймээс идэвхтэй дасгал хөдөлгөөнийг зөв таниулах, идэвхжүүлэх үүднээс доорхи төрлийн судалгааг авч ББХийн ерөнхий хэм хэмжээг таниулан ойлгуулахад чиглэнэ. Сүүлийн жилүүдэд ДЭМБ-аас хөдөлгөөний хомсдолоос сэргийлэхийн тулд өдөр тутмын идэвхтэй дасгал хөдөлгөөний хугацаа 40 минутаас багагүй байх зөвлөмжийг хүргүүлж байна6. Арга, аргачлал: Судалгааны үр дүнг тоон судалгааны арга зүйг ашиглан боловсруулав. АШУҮИС-ийн 171 оюутан Дорноговь АУС-ийн 80 оюутан, Дархан АУС-ийн 44 оюутан хамрагдав. Үр дүн: Нийт үнэлгээг дүгнэвэл: Хангалттай 82 оюутан, дунд 100 оюутан, бага 113 оюутан байна. Эрэгтэй оюутнуудын дийлэнх нь хангалттай байсан бол эмэгтэй оюутнуудын үзүүлэлт дундаж болон бага байна. Иймээс оюутнуудыг өглөө бүр тогтмол дасгал хөдөлгөөн хийж хэвшүүлэх, нэн ялангуяа эмэгтэй оюутнууд хөдөлгөөний идэвхтэй байдлыг дэмжих дугуйлан секц, фитнесс дамжаанд хамрагдахыг түлхүү анхаарах хэрэгтэй байна6. Цаашид эрүүл хэв шинжит амьдралыг буй болгох үүднээс ялангуяа өсвөр, оюутан залуусын биеийн тамир, спортоор хичээллэх нөхцөл бололцоогоор хангах,хичээлийн цагийн ачаалалыг нэмэгдүүлэх шаардлага бодитоор бий болжээ7. Үүнийг төрийн аль ч шатандаа онцгой анхаарч хэрэгжүүлэх хэрэгтэй. Дүгнэлт: 1. Бие бялдрын хурд, хүч, тэсвэр тэвчээрийн чанар болон 3*10 метрийн гүйлт, суниалт, гэдэс таталт нь тухайн оюутны шаламгай эрч хүчтэй байдлыг илэрхийлдэг бөгөөд нийт эрэгтэй оюутнуудын бие баялдрын хөгжлийн үзүүлэлт эмэгтэй оюутны үзүүлэлтээс харьцангуй өндөр буюу 92% (69-64) хангалттай болон дундаж түвшинд үнэлэгдсэн. Эмэгтэй оюутны бие бялдрын хөгжлийн үзүүлэлт 52% (226-118) хангалттай болон дундаж үзүүлэлттэй байна. 2. Оюутны бие бялдрын хөгжлийг сургууль тус бүрээр нь авч үзвэл АШУҮИС-ийн анагаахын суурь боловсролын дамжааны оюутнууд болон Дорноговь АУС оюутны бие бялдрын үзүүлэлт ойролцоо, харин Дархан АУС-ийн суурь боловсролын дамжааны оюутнуудын бие бялдрын үзүүлэлт ахисан түвшинд байна. АШУҮИС-ийн оюутны 20% хангалттай, 38% дундаж, 42% бага, Дорноговь салбар АУС-ийн оюутны 21% хангалттай, 33%, дундаж, 46% бага, Дархан-Уул АУС-ийн оюутны 33% хангалттай, 37% дундаж, 30% бага гэсэн үзүүлэлт гарсан.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
