Мэргэжил хоорондын хамтран суралцахуйн үр нөлөөг олон мэргэжлийн багийн үнэлгээнд тулгуурлан цахим сургалтанд нэвтрүүлэн судалсан нь
Түлхүүр үг:
Цахим сургалт, Олон мэргэжлийн баг, Эмнэл зүйн тохиолдол, Мэргэжил хоорондын үнэлгээ, Туршилт судалгааХураангуй
Үндэслэл: Хоёр ба түүнээс дээш мэргэжилтнүүд хамтран ажилласнаар чанартай тусламж үйлчилгээг үзүүлдэг4. Эмнэлгийн мэргэжилтнүүд хамтран ажиллахаас гадна үйлчлүүлэгч2,3,4, тэдгээрийн ар гэрийнхэнтэй хамтран ажилласнаар аюулгүй тусламж үйлчилгээг үзүүлэх нөхцлийг бүрдүүлдэг. Мэргэжил хоорондын хамтран суралцахуй нь оюутнуудын бусад мэргэжилтнүүдийн үүрэг оролцооны талаарх ойлголтыг дээшлүүлж, бүлгийн ажилд тэгш оролцох боломжийг бүрдүүлж, баг доторх мэргэжил бүрийн үүрэг хариуцлагыг ухамсарлаж, улмаар илүү сайн хамтын ажиллагаа, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн нь тодорхойлогдсон ба багт суурилсан сургалт нь мэргэжлийн хамтын ажиллагааны талаарх ойлголт, хандлагад үнэтэй өөрчлөлт оруулдаг болохыг тогтоожээ4,5,6,7. Зорилго: Эмнэл зүйн тохиолдолд суурилан асуудлыг шийдвэрлэх явцад олон мэргэжлийн багийн оюутнуудын хамтын ажиллагааны байдлыг судлах. Арга, аргачлал: Судалгааны өгөгдлийг хүчин зүйлийн анализын аргаар үр дүнгийн боловсруулалт хийсэн. Судалгаанд эх баригч, сувилагч, эмчийн ангид суралцаж буй оюутнуудыг тус тус олон мэргэжлийн багийн туршилтын бүлэгт хамруулсан. Үр дүн: Судалгаанд нийт 4 мэргэжлийн оюутны төлөөлөл цахим сургалтанд хамрагдан нийт туршилтын 3 бүлэг, хяналтын 3 бүлэг, уламжлалт сургалтын 1 бүлэг мэргэжил хоорондын хамтын ажиллагаанд оролцож хамтран суралцсан байна. цахим сургалтанд оролцсон бүх мэргэжлийн түвшинд хүчин зүйлд хандах хандлага эерэг байна. Бүлгүүдэд сургалтын үр Бүлгүүдэд сургалтын үр нөлөөг paired t test –ээр үзэхэд t-3.6, Р≤.05 байна. Хувьсагч хоорондын хүчин зүйлийн хамаарал хүчтэй хамааралтай байна. Дүгнэлт: 1. Туршилтын бүлэгт үзүүлэлтүүд эмч, сувилагч, эх баригч, эм зүйч нарын хамтын ажиллагаа харилцан хамаарал бүхий хүчин зүйлүүд тодорхойлогдсон байна. 2. Хүчин зүйлийн хамаарлаар хамтын ажиллагаа нь харилцах, туслах гэсэн хүчин зүйлтэй хамааралтай байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Н.Сүмбэрзул
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
