Дорноговь салбар АУС-ийн танхим болон цахим сургалтын SWOT үнэлгээг харьцуулсан нь
Түлхүүр үг:
Хосолсон сургалт, Цахим хэрэглэгдэхүүн, Давуу тал, Сул талХураангуй
Үндэслэл: 20-р зууны дунд үе хүртэл дэлхий нийтээр боловсролын үйлчилгээг танхимын сургалтын хэлбэрээр голчлон хүлээн авч байсан цаг үе ард үлдэж 21-р зуун буюу мэдээлэл технологийн хурдацтай хөгжлийн эрин үед боловсрол төдийгүй нийгмийн бүхий л салбарт интернэт, цахим платформыг ашиглан сургалт болон аливаа үйл ажиллагааг явуулах боломж бүрдэж байна.1 Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, өнөөгийн нөхцөл байдлаас шалтгаалан бүхий л шатны боловсролын үйлчилгээнд орчин үеийн мэдээлэл технологийн дэвшилд суурилсан цахим болон танхимын хосолсон хэлбэрийг нэвтрүүлэх хэрэгцээ улам бүр нэмэгдсээр байна.2 Зорилго: Танхимын болон цахим сургалтын SWOT үнэлгээг харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар АШУҮИСийн Дорноговь аймаг дахь салбар АУС-ийн багш нараас Google Form судалгааны платформ ашиглан асуумж авч боловсруулалтыг EXCEL программ ашиглан хийлээ. Үр дүн: Цахим сургалтын SWOT үнэлгээ хийхэд хөл хорионы үед сургалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулж жил алдаагүй нь маш чухал байсан. Үүнээс гадна багш хаанаас ч хичээлээ удирдан явуулах боломжтой, боловсруулсан материалыг давтан ашиглах, цахим хэрэглэгдэхүүний шинэ мэдлэг олгосон, цахимаар суралцах шинэ сувгууд нээгдэн өөрийгөө хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлсэн зэрэг олон давуу талуудтай байсан. Цахим сургалтын үйл ажиллагаанд оюутнуудтай амьд харьцаа үүсгэхгүй, дадлагын хичээлийг гардан хийх боломжгүй байдаг нь хамгийн том сул тал юм гэсэн байна. Танхимын сургалтын дадлагын хичээлийг мэргэжлийн кабинет болон лабораторид удирдан явуулснаар багш суралцах үйл ажиллагааг өөрийн биеэр хянаж, үнэлгээг илүү бодитоор үнэлэх давуу талуудтай. Дүгнэлт:
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
