Дорноговь аймагт 2012-2021 оны хооронд төрсөн эхчүүдийн дутуу төрөлтөд нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлийн судалгаа
Түлхүүр үг:
Жин, Нярай, Төрлөг, Хүндрэл, ХүүхэдХураангуй
Үндэслэл: Дутуу төрөлт гэдэг нь жирэмсний 37 долоо хоногоос өмнө умайн хүзүү бэлтгэгдэж, жигд хэмнэлтэй умайн базлалт үүсэхийг хэлнэ. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын тодорхойлолтоор, дутуу төрөлт гэдэг нь жирэмсний 22 дах долоо хоногоос 37 дахь долоо хоногийн хооронд дутуу тээлттэй төрөх үзэгдлийг хэлдэг. Дутуу төрөлт нь хөгжингүй улс орны нярайн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болж байна. Зорилго: Дорноговь аймагт 2012-2021 онд төрсөн эхчүүдийн дутуу төрөлтийн байдал, нөлөөлж буй хүчин зүйлсийг тогтоох. Арга, аргачлал: Бид 2012-2021 онуудад Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт төрсөн эхчүүдээс дутуу төрсөн эхчүүдийн төрөлтийн түүхийг судалгааны материал болгон тоон мэдээлэлд дескриптив анализ хийсэн. Үр дүн: 2012-2021 хооронд Дорноговь аймгийн нийт төрөлтөөс 3.1% нь дутуу төрөлт байсан байна. Дутуу төрсөн эхчүүдийн 31.6% жирэмсний үеийн хүндрэлтэй байсан бөгөөд үүнээс жирэмсний хаван 8.7%, бага зэргийн протейнуритэй жирэмсний даралт ихсэлт 4.8%, их хэмжээний протейнуритэй жирэмсний даралт ихсэлт 6.3%, ураг орчмын шингэн багасах 4%, ихэс урьтаж ховхрох 5.1% илүү тохиолдож байна. Төрлөгийн байдлыг авч үзэхэд өөрөө төрсөн 68%, кесар мэс заслаар 24.4% эх төрсөн байна. Төрөх үеийн хүндрэлтэй эх 38.6% байгаагаас ураг орчмын шингэний хальс урьтаж хагарах 24%, төрөх хүчний хямрал 6.9%, төрөлт ужиграх 2.6% зэрэг хүндрэлүүд илүү тохиолдсон байв. Дутуу төрсөн нярайн 93.9% амьд, 6.1% амьгүй төржээ. Нярайн жингийн хувьд 999 грамм хүртэл жинтэй 3,9%, 1000-1999 грамм жинтэй 122 26,6%, 2000-2499 грамм жинтэй 69,5% төрсөн байна. Дүгнэлт: 1. Сүүлийн 10 жилийн хугацаанд нийт төрөлтийн 3.1%-ийг дутуу төрөлт эзэлж байна. Жирэмсний хүндрэлийн тохиолдол 31.6% байснаас жирэмсний хаван, их хэмжээний протейнуритэй жирэмсний даралт ихсэлт, ихэс урьтаж ховхрох зэрэг хүндрэлүүд их тохиолдож байна. 2. Дутуу төрсөн эхчүүдийн дунд төрөх үеийн хүндрэл 38.6% байсан бөгөөд үүнээс ураг орчмын шингэний хальс урьтаж хагарах, төрөх хүчний хямрал, төрөлт ужгирах зэрэг хүндрэлүүд их тохиолдож байна. Дутуу нярай хүүхдийн өвчлөлийн 35,9% тохиолдол бүртгэгдсэн ба төрөх үеийн бүтэлт, нярайн амьсгалын гачаал 90 (19.7%) их тохиолдсон байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
