Гүрээний артерийн дотор-дунд давхаргын зузаарал, товруужилт болон дислипидемийн өөрчлөлтийн хамаарлыг харвалтын эрсдэл өндөр хүн амд судалсан нь
Түлхүүр үг:
Carotid intima-media thickness, Carotid plaque, LipidsХураангуй
Yндэслэл: Дислипидеми нь артерийн хананд липидийн хуримтлал Гүрээний үүсгэн атеросклерозын явцыг хүндрүүлж улмаар тархины шигдээст артерийн доторхүргэнэ. Тархины харвалт, гүрээний товруужилт болон дислипидемийн дунд давхаргын хоорондын хамаарлын талаарх нарийвчилсан судалгаа цөөн байна. зузаан Зорилго: Энэхүү судалгаа нь тархины харвалтын эрсдэлийн зэрэглэл Гүрээний өндөртэй хүмүүст гүрээний артерийн дотор-дунд давхаргын зузаарал товруужилт (ДДДЗ), товруужилт болон дислипидемийн хоорондын хамаарлыг Липид судлах зорилготой юм. Арга, аргачлал: Эмнэлэгт суурилсан агшингийн судалгаанд 2022 оны 5-р сараас 7-р сарын хугацаанд Монгол-Японы ба Энэрэл эмнэлэгт асуумж, бодит үзлэг, лабораторийн шинжилгээнд хамрагдсан 55 наснаас дээш насны Монгол хүмүүс хамрагдав. Тархины харвалтын эрсдэлийн зэрэглэлийг Фреймингхамын харвалтын эрсдэлийн үнэлгээний (ФХЭҮ) шалгуураар үнэлж, өндөр эрсдэлтэй оролцогчдод гүрээний хэт авиан шинжилгээг хийсэн. Гүрээний артерийн дотор-дунд давхаргын зузаарлыг (ДДДЗ) дотор-дунд давхаргын зузаан >0.9 мм, товруужилтыг дотор-дунд дархаргын зузаарал (ДДДЗ) ≥15 мм эсвэл эргэн тойрны судасны ханын зузаанаас 50%-иар их артерийн хөндийд цухуйсан салангид бүтэц гэж тодорхойлсон. Гүрээний товруужилт, липидийн үзүүлэлт хоорондын хамаарлыг ложистик регрессийн загварыг ашиглан дүн шинжилгээ хийв. Үр дүн: Нийт 130 оролцогчдоос ФХЭҮ өндөртэй 38 хүнийг бүрэн судалгаанд хамруулснаас 25 (65.4%)д гүрээний артерийн товруужилт илрэв. Оролцогчдын гүрээний артерийн дотор-дунд давхаргын дундаж зузаарал (ДДДЗ) 1.30 мм (1.00, 3.10) байснаас товруужилттай бүлэгт товруужилтгүй бүлгээс илэрхий зузаан байв (1.50 мм vs 1.00 мм, p=0.011). Спирманы хамаарлын дүн шинжилгээгээр гүрээний артерийн дотор-дунд давхаргын дундаж зузаарал (ДДДЗ) БНЛП-Х, НХ болон ИНЛП-бус-Х-ын түвшинтэй (r=0.481, 0.396 ба 0.436, p < 0.05) болон НХ/ИНЛП-Х (r=0.343, p <0.05) харьцаатай эерэг хамааралтай байв. Липидийн параметрүүдээс НХ, ИНЛП-бус-Х болон БНЛП-Х-ын түвшин нь нэг хүчин зүйлийн дүн шинжилгээнд бусад липидийн үзүүлэлттэй харьцуулахад гүрээний артерийн дотор-дунд давхаргын зузаарал (ДДДЗ) болон товруужилттай нягт холбоотой байв. Олон хүчин зүйлийн дүн шинжилгээнд хүйс (β - 0.021, p=0.045) гүрээний артерийн дотор-дунд давхаргын дундаж зузааралд (ДДДЗ) үлэмж нөлөөтэй байсан бол ИНЛП-бус-Х түвшин гүрээний товруужилт үүсэхэд таамаглагч хүчин зүйл болов (OR=4.521, 95% CI 1.200-10.230, p=0.048). Дүгнэлт: 1. Гүрээний артерийн дотор-дунд давхаргын зузаарал (ДДДЗ) эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдээс илүү давамгайлж байна. 2. Цусны ИНЛП-бус-Х түвшин нь тархины харвалтын өндөр эрсдэлтэй хүн амын дунд гүрээний артерийн товруужилт үүсэхтэй их хамааралтай байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
