Говь-Алтай аймгийн Анагаахын сургуулийн оюутнуудын Коронавируст халдварын талаарх мэдлэг, дадал, хандлагыг судлах нь

Зохиогчид

  • Б.Ундармаа АШУҮИС, Говь-Алтай АУС Зохиогч
  • Ж.Сарантуяа АШУҮИС, Говь-Алтай АУС Зохиогч
  • Н.Баярмаа АШУҮИС Зохиогч
  • Ж.Одонтуяа АШУҮИС, Говь-Алтай АУС Зохиогч

Түлхүүр үг:

Дамжих зам, Шинж тэмдэг, Гар угаах, Халдваргүйжүүлэх, Дархлаа

Хураангуй

Үндэслэл: Дэлхий даяар нийт 611.328.3081 хүн коронавируст халдвараар өвчилсөн ба Монгол улсад нийт 981963 хүн уг халдвараар халдварлагдсан бөгөөд Говь-Алтай аймгийн хүрээнд 19495 хүн халдвар авч, 13397 хүн эдгэрч 19 хүн нас барсан байна.1 (2022 оны 04 сарын эхний 7 хоногийн байдлаар). Судлаачдын тогтоосноор шинэ короновируст халдвартай нэг өвчтөн дунджаар 3-4 хүнд халдвар тарааж байгаа бөгөөд хүн амын дунд халдварын талаарх мэдлэг, дадал, хандлага хангалтгүй байгаа нь халдварын тархалтад нөлөөлж байгааг судлаачид тогтоож байна.4 Зорилго: АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн оюутнуудын дунд коронавирусийн халдварын талаарх мэдлэг, дадал, хандлагыг судлах Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн аргаар АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах Ухааны Сургуулийн оюутнуудын хүрээнд цахим хэлбэрээр google.forms ашиглан 2021 оны 09 сараас 12 сар хүртлэх хугацаанд хийсэн. Судалгаанд нийт 720 оюутан оролцсон. Анагаахын сургуулийн оюутнуудын коронавирусийн халдварын талаарх мэдлэг, хандлага, дадлыг ‘’KAP’’ судалгааны стандарт асуумж ашиглан мэдээлэл цуглуулсан. Судалгааны үр дүнг SPSS 21.0 программ ашиглан тодорхойлсон. Үр дүн: Анагаахын сургуулийн оюутнуудын коронавирусийн халдварын талаарх мэдлэг дунджаар 59.7%, хандлага 58.2%, дадал 46.0% байна. Коронавирсийн халдварын талаарх мэдлэг, дадал, хандлага ковидын халдвар авсан болон аваагүй бүлгүүдэд ялгаатай байдал ажиглагдаагүй. P=0.1-0.5, P>0.05. Дүгнэлт: 1. Коронавирусийн халдварын талаарх мэдлэг, хандлага хангалтгүй байгаа ч халдвараас сэргийлэх аргын талаарх мэдлэг сайн байсан бөгөөд оюутнуудын ихэнх нь халдварыг аюултай гэж үзэж байна. Халдвараас сэргийлэх өдөр дутамд хэвшүүлэх дадал нь хангалтгүй байгаа нь халдварын талаарх мэдээл, мэдээлэл, сургалт, сурталчилгааг амьдрал хэрэгжүүлж чадахгүй байна. 2. Говь-Алтай аймгийн албан хаагчдын дунд хийсэн коронавирусийн халдварын талаарх мэдлэг, хандлага, дадлыг тодорхойлох судалгааны үр дүнтэй харьцуулахад анагаахын сургуулийн оюутнуудын коронавируст халдварын талаарх мэдлэг, хандлага, дадлын түвшин доогуур үзүүлэлттэй байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-11-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл