Баянзүрх дүүргийн иргэдийн цэвэр ус хадгалах савны хэрэглээний талаарх мэдлэгийг судлах нь

Зохиогчид

  • Э.Ариунжаргал Улаанбаатар Оч манал ӨЭМТ Зохиогч
  • Ш.Чанцал Улаанбаатар Оч манал ӨЭМТ Зохиогч
  • М.Отгон АШУҮИС, Дорноговь АУС Зохиогч
  • Ц.Хоролханд АШУҮИС, Дорноговь АУС Зохиогч

Түлхүүр үг:

Хуванцар, Тэмдэглэгээ, Хүнсний, Төмөр

Хураангуй

Үндэслэл: Манай улсад зориулалтын бус хуванцар сав нь олдоц ихтэй, үнэ хямд байдгаас айл өрхүүд ундны ус, сүү, айраг зэрэг хүнсний шингэн бүтээгдэхүүнийг хадгалах, тээвэрлэхэд өргөнөөр хэрэглэж байна.2 Хүнсний зориулалтын бус хуванцар саванд хонуулсан усны найрлагад төмөр 2 дахин, нитрит 11 дахин, аммиак 48 дахин их агуулагддаг байна.4 Арга, аргачлал: Судалгааны нэг агшингийн санамсаргүй түүврийн аргаар Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 2-р хороо, Цэргийн хотхоны гэр хорооллын оршин суугчдыг усаар хангадаг 482 дугаар худгаас ус авахаар ирсэн 100 иргэнийг хамрууллаа. Үр дүн: Судалгаанд 15-59 насны хүмүүс хамрагдсан ба хүйсийн хувьд 30% нь эмэгтэй, 70% нь эрэгтэй байв. Цэвэр ус авч зөөвөрлөхдөө 88% нь хуванцар сав, 12% нь төмөр сав, гэртээ усаа хадгалахдаа 98% нь хуванцар саванд хадгалдаг байна. Усны савнаас ус хутгахдаа 92% нь шанага, материалын хувьд 54% нь төмөр шанага, бусад нь хуванцар зүйлээр хутгадаг гэжээ. Усны савыг 82% нь зах, 18% нь худалдааны төвөөс худалдан авдаг, хуванцар савны хувьд 88% нь хямд үнэтэй, 56% нь олдоц ихтэй, 79% нь гэрт зай бага эзэлдэг, 84% нь үзэмжтэй байдаг гэсэн байна. Хуванцар саван дээрх тэмдэглэгээг 38% нь мэднэ, 62% нь мэдэхгүй, хүнсний зориулалтын бус хуванцар сав хэрэглэх нь эрүүл мэндэд хор хөнөөлтэйг 34% нь мэднэ, 66% нь мэдэхгүй байв. Дүгнэлт: Судалгаанд оролцогчид уух усаа зөөвөрлөх, хадгалахдаа хуванцар савыг ашигладаг бөгөөд хуванцар саван дээрх тэмдэглэгээг мэддэггүй, усны савны хэрэглээний талаарх мэдлэг дутмаг байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-11-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл