Баруун бүсийн хүн амд шүдний эгнээний согог, зажлах үйлийн алдагдал болон шүдэлбэр эмчилгээний хэрэгцээг судлах нь
Түлхүүр үг:
Kennedy`s classification, maxillary arch, mandibular arch, upper jaw, lower jawХураангуй
Үндэслэл: Шүдни эгнээни хэсгийн шүдгүйдэл нь зажлах үйл, нүүр амны гоо сайхан алдагдах, хэл яриа болон сэтгэн бодох чадварт нөлөөлдөг. Манай оронд Баруун бүсийн хүн амын дунд шүдний эгнээний согогийн төлөв байдал, эмнэл зүйн шинж, зажлах үйлийн алдагдал, согог заслын эмчилгээний хэрэгцээг хамтатган судалсан судалгаа хийгдээгүй байгаа нь энэ судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Баруун бүсийн хүн амын дунд тохиолдож бу шүдни эгнээни согоги н төлөв байдал, зажлах үйлийн алдагдлыг тогтоох, согог заслын эмчилгээний хэрэгцээ шаардлагыг тодорхойлох. Арга, аргачлал: Баруун аймгуудаас нийт 475 хүнийг таниулсан зөвшөөрлийн дагуу судалгаанд хамруулж хүн амд суурилсан, дескриптив судалгааны нэг агшингийн загвараар хийж гүйцэтгэв. Үр дүнгийн статистик боловсруулалтыг SPSS-25 программ дээр хийж гүйцэтгэв. Үр дүн: Шүдний эгнээний согогтой 84.4%, бүрэн шүдгүй 0.4% эзэлж байв. Хоншоорын шүдний эгнээнд 64.3% бага, 20.8% дунд, 14.9% их, эрүүнд 61.9% бага, 27.8% дунд, 10.3% их хэмжээний согог тус тус эзэлж байлаа. Хоншоор болон эрүүний шүдний эгнээнд дунджаар 4 шүд байхгүй байв. ШЭСогогийг Кеннеди ангилалаар үзэхэд К3-р ангилал хоншоорт 40.53%, эрүүнд 38.83% байхад К4-р ангилал хоншоорт 3.65%, эрүүнд 0.28% бага хувийг эзэлж байна (p<0.01). Зажлах үйлийн алдагдлыг хэмжээгээр авч үзэхэд бага хэмжээний алдагдал 38.7% дунд 15.63% их 45.65% тус тус зажлах үйлийн алдагдалтай байв. 30-39 насанд хамгийн өндөр буюу 42.92% тохиолдож байлаа. Согог заслын эмчилгээний хэрэгцээ шаардлагыг тодорхойлоход 23.57% уян шүдэлбэр, 20.84% хатуу хуванцар, 2.23% цутгамал тагнайтай шүдэлбэр, 1.98% гүүрэлсэн болон 1.7% нь имплант шүдэлбэр хийлгэх хүсэлтэй байв. Дүгнэлт: 1. Судалгаанд хамрагдсан нийт хүмүүсийн 84.4% нь шүдний эгнээний согогтой байлаа. 2. Судалгаанд хамрагдагсдын 38.7% бага, 15.63% дунд, 45.65% их зажлах үйлийн алдагдалтай байв. 3. ШЭСогогийн төлөв байдал, зажлах үйлийн алдагдал зэргээс хамааран авагддаггүй шүдэлбэр эмчилгээ хийлгэх нь тохиромжтой байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: П.Жавхлан
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
