Хүүхдийн аноксийн гаралтай тархины гэмтлийн үр дагавар

Зохиогчид

  • Г.Баттөгс Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг, Хүүхдийн тасаг Зохиогч
  • В.Шаравжамц Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг, Хүүхдийн тасаг Зохиогч
  • Ч.Ишжамц Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг, Хүүхдийн тасаг Зохиогч
  • Ц.Уртнасан Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг, Хүүхдийн тасаг Зохиогч
  • С.Цэеэнрэгзэн АШУҮИС, Дархан-Уул салбар АУС Зохиогч
  • П.Дуламжав АШУҮИС, Дархан-Уул салбар АУС Зохиогч

Түлхүүр үг:

attention, oxygen, development, speech, movement

Хураангуй

Үндэслэл: Аноксийн гаралтай тархины гэмтэл гэдэг нь гадаад дотоод Анхаарал хүчин зүйлсийн нөлөөгөөр тархины хүчилтөрөгчийн хангамж бүрэн Хүчилтөрөгч зогсож амь насанд аюултай байдал үүсэхийг хэлнэ. Аноксийн гаралтай Хөгжил тархины гэмтлийн цаашдын үр дагавар нь үндсэн өвчин болон тархи Хэл яриа хэр зэрэг хугацаанд хүчилтөрөгчгүй байсан зэргээс хамаарч янз бүр Хөдөлгөөн байна. Аноксийн гаралтай тархины гэмтлийн улмаас ухаан алдах, уураг тархины танин мэдэхүй болон хөдөлгөөний зохицуулга алдагдах, мэдрэхүйн эрхтэний өөрчлөлт илрэх зэрэг эмгэгүүдэд хүргэх аюултай учир энэхүү ховор тохиодлыг танилцуулах үндэслэл боллоо. Зорилго: Хүүхдийн тасгийн практикт тохиолдсон аноксийн гаралтай тархины гэмтлийн эмнэлзүйн ховор тохиолдлын оношлогоо, эмчилгээний үр дүнг танилцуулах, харилцан туршлага солилцох. Зорилт: 1. Аноксийн гаралтай тархины гэмтлийн ховор тохиолдлын оношлогоо, эмчилгээний үр дүнг хэлэлцүүлэх. 2. Эмнэлзүйн ховор тохиолдлын сан бүрдүүлэх. Арга зүй: Эмнэлзүйн ховор тохиолдлыг танилцуулага хийх зөвшөөрлийг хүүхдийн эцэг, эхэс нь авсан болно. Тохиолдлын танилцуулга: А. 5 настай, ам бүл 6, айлын 4 дэх хүүхэд, 2017.11.05-нд Америкийн Нэгдсэн Улсын (АНУ) Сан-Франциско хотод 3650 гр төрсөн, нярайн шарлалт удаан хүнд явагдаж хэвтэн эмчлүүлж байсан, халуураад татдаг. Хөхөөр хооллож өссөн, вакцинд бүрэн хамрагдсан, хүүхдийн өсөлт хөгжилт, хөдөлгөөн-сэтгэцийн хөгжил 2 нас 10 сар хүртэлх хугацаанд хэвийн явагдаж байсан. А. нь 2020.09.21-нд идэж байсан резинен чихэр, ундаанд хахаж, хөхөрч, хамраас нь цус садарч, ухаангүй болсон. Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг (ДНЭ)-ийн хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлсэн. Хэвтэх үед:хүүхдийн биеийн байдал туйлийн хүнд, ухаангүй, захын цусанд дахь хүчилтөрөгчийн ханамж-84%, судасны цохилт нэг минутанд 120, амьсгал тоо нэг минутанд -36. Үргэлжилсэн таталтын байдалтай. Амьсгалын замаас цэр салстыг соруулах үед резинэн чихэр гарсан. Амьсгал, зүрх тогтворгүй, амь тэнссэн байдалтай ирээд эрчимт эмчилгээний 5 дахь хоног ухаан орж үргэлжилсэн таталтын байдал биеийн байдал тогворжсон, орчны идэвх сэргэхгүй депрессийн байдалтай байнга уйлагнаж байв. “Хүчилтөрөгч-цусан хангамж дутлын тархины эмгэгшил, бүтэлтийн гаралтай баруун талын уушигны хатгалгаа, цусны эргэлтийн цочмог алдагдалI-р зэрэг, амьсгалын цочмог дутагдалII-р зэрэг, судасан доторхи түгээмэл цус бүлэгнэлт (ДВС), цус багадалт” оноштой эрчимт эмчилгээнд 7 хоног эмчлэгдэж, захын цусанд дахь хүчилтөрөгчийн ханамж-99%, судасны цохилт нэг минутанд113, амьсгал тоо нэг минутанд-30 байдалтай Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвд (ЭХЭМҮТ) 13-А маятаар шилжүүлсэн. Хэлцэмж: Бидний тохиолдолд А. нь хурц бүтэлтийн улмаас хүүхдийн тархины эд сэргэшгүйгээр гэмтсэн гэдэг нь багажийн шинжилгээ, эмнэлзүйгээр батлагдсан бөгөөд хүүхдийн тархины энерги зарцуулалт хамгийн их явагддаг тархины суурин зангилаа, таламус, гиппокамп, их тархины гадар-нугасны замууд илүүтэй гэмтдэг гэх судлаачдын онолын хэсэгтэй бидний тохиолдлын эмнэлзүйнилрэл нь тохирч байна. Дүгнэлт: Аноксийн гаралтай тархины гэмтэл үүссэн А.-д шаардлагатай эрчимт эмчилгээ хийгдэж, шат дараалсан эмчилгээний үр дүнд амь насыг нь аварч чадсан хэдий ч хүүхдэд хэл яриа, хөдөлгөөн-сэтгэцийн хоцрогдол үүсэж байнгын асаргаанд байдаг болсон. Иймд ахуйн ослын золгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх талаар эцэг эх, асран хамгаалагчдын дунд эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх талаар нийгмийн бүх шатанд анхаарах шаардлагатай байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: П.Дуламжав

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-06-12

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл