Улаан хоолойн уян дурангийн амьд сорьцын шинжилгээг хистохимийн аргаар судалсан дүн
Түлхүүр үг:
Улаан хоолойн өмөн, Урьтал эмгэг, Ходоод-улаан хоолойн сөргөөт өвчин, Барретийн улаан хоолойХураангуй
Үндэслэл: Эмгэг судлалын лабораториудад эд химийн шинжилгээний өвөрмөц будгийн арга нэвтэрч, эсэд агуулагдаж буй уураг, нуклейн хүчил, өөх тос, нүүрстөрөгч, фермент, даавар зэргийг илрүүлж байгаа ч УХӨ-ний үед салстыг илрүүлэх Алициан хөх, РА8 будгийн аргын оношилгооны өвөрмөц байдлыг судалсан судалгаа хийгдээгүй нь бидний судалгааны үндэслэл болсон юм. Зорилго: Улаан хоолойн уян дурангийн амьд сорьцын шинжилгээг үндсэн болон хистохимийн эд судлалын аргаар ялган оношилох. Арга, аргачлал: Бид энэхүү судалгаандаа нийт 589 дурангийн эдийн 0.2-0.5 мм хэмжээ бүхий лааны тосон цутмаг материалыг Алциан хөх, РА8 хистохимийн будгаар дахин будаж, ретроспектив чиглэлтэй тохиолдлын судалгааны загвараар гүйцэтгэв. Статистикийн 8Р88-22.0 программ ашиглан ач холбогдол, үнэн магадлалыг тодорхойлов. Үр дүн: Бид судалгаандаа улаан хоолой ходоодны уян дурангаар авсан нийт 589 амьд сорьцын92* шинжилгээг хамруулсан бөгөөд 43 буюу 7.3% нь Барретийн улаан хоолой, 46 биопси буюу 7.8%-г хавтгай эст өмөн, 12 буюу 2.0% нь булчирхайлаг эсийн өмөн (аденокарцинома), 94 биопси буюу 15.9% хавтгай эст папиллома, 60 буюу 10.2% ходоод улаан хоолойн сөөргөө, 92 буюу 15.6% хэт үржилт ургацаг (Нурегрккйс ро1ур), 242 буюу 41.0% улаан хоолойн архаг үрэвсэлт эмгэгүүд тус тус оношилогдсон. Нийт 589 тохиолдлын 58 буюу 9.8% улаан хоолойн өмөн оношлогдсоны 46 буюу 79.3% хавтгай эст өмөн, 12 буюу 20.7% нь булчирхайлаг эст өмөн оношлогдов. Хистохимийн будгийн аргаар БУХ-н эмгэг оноштой 43 тохиолдлыг дахин үнэлэхэд алциан хөх 87.8%, РА8 97.4% будагдаж гэдэсжих метаплазийн өөрчлөлт илрэв. Дүгнэлт: Улаан хоолойн уян дурангийн амьд сорьцын шинжилгээгээр хавдрын урьтал эмгэг болох БУХ, папиллома, улаан хоолойн ургацаг дийлэнх хувийг эзэлж, УХ өмөн хавдар 9.8% оношлогдов. Хистохимийн будгаар улаан хоолойн салст бүрхүүлийн гэдэсжих метаплазийг дахин будаж оношлоход оношилгооны ач холбогдол өндөр байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Д.Адилзаяа
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
