Ужиг ковидын үед илэрч буй шинжүүдтэй уламжлалт анагаах ухааны оношийг дүйцүүлэх боломж

Зохиогчид

  • С.Сээсрэгдорж АШУҮИС, МАУОУС Зохиогч
  • С.Ваанчигсүрэн АШУҮИС, АУС Зохиогч
  • С.Доржбат АШУҮИС, МАУОУС Зохиогч

Түлхүүр үг:

Long Covid, traditional, medicine, comparison

Хураангуй

Үндэслэл: Ковидын халдвар аваад эдгэсэн хүмүүст илэрч байгаа Ужиг ковид олон шинж тэмдгүүдийн цаад учир шалтгааныг олж тогтоох нь Уламжлалт чухал байгаа бөгөөд эдгээрийг дүйлгэж оношлоод эмчлэх хамгийн Анагаах том нотолгоо бүхий боломж бол олон зуунаар шалгарсан уламжлалт Харьцуулалт анагаах ухаан болж байгаа нь шинэлэг агуулгатайн зэрэгцээ уламжлалт анагаах ухааны их нөөцийг илрүүлэн ашиглах ач холбогдолтой байна. Зорилго: Шинэ корона вирусийн халдварын дараах ужиг үед илэрч байгаа шинжүүдийг уламжлалтын анагаах ухааны өвчний оноштой дүйцүүлэн эмчлэх боломжийг харьцуулан тодруулах хүрээнд ДЭМБ-н мэдээлэл, Сайт, Scophus-д бүртгэлтэй сэтгүүлүүд, “АУДҮ” сурвалж түүний зарим тайлбаруудыг эх хэрэглэгдэхүүн болгож “Эх бичиг, сурвалж судлалын харьцуулах арга”-аар харьцуулан, “Магадлан жагсаах арга”-аар төрөлжүүлэн онцлогийг тодруулж “Нэгтгэн дүгнэх арга”- аар хураангуйлан үнэлж судалгааг хийж гүйцэтгэлээ. Үр дүн: Ужиг ковидын шинжийн талаар хийгдсэн судалгааны үр дүнгээс авч үзвэл олон шинжүүдийг илэрч байгааг тогтоосон хэдий ч Оксфордын Их Сургуулийн эрдэмтэд эрүүл мэндийн сүлжээ бүхий TriNetX цахим өгөгдлийг ашиглан ковид-19 халдвар авч эдгээд 90-180 хонож байгаа 270.000 гаруй хүнийг хамруулан судлаад 1. Сэтгэл түгших (сэтгэл гутралд орох)-15%, 2. Хэвийн бус амьсгалах-8% Шалтгаан тодорхойгүй хэвлийн өвдөлт-8%, 4. Цээж, хоолой өвдөх-6% Мартамхай болох-4%, 6. Ядарч сульдах-6%, 7. Толгой өвдөх-5%, 8. Булчин өвдөх-1.5% хамгийн их давтамжтай илэрч байна гэж үзсэнийг баримтлах боломжтой байна. Ковидын дараа хамгийн их давтамжтай илэрч байгаа эдгээр шинжүүдтэй уламжлалт анагаах ухааны Нуугдсан, Хуучирсан, Булингартсан архаг явцтай ерийн халуун өвчний эмгэг жам, өвчний хамрах, хүрээ, шинжүүд тохирч байна. Түүнчлэн дүйлгэн авч үзэж байгаа дээрх уламжлалт өвчнүүд нь ковидын хурц үеийн хөнгөн хэлбэртэй дүйлгэн эмчилж ирсэн уламжлалт “Эс боловсорсон халуун өвчнөөс үүссэн архаг өвчнүүд байгаа нь нотолгоо болж байна. Ужиг ковидтой дүйлгэн авч үзэж байгаа уламжлалт өвчнүүдийн эмчилгээний зарчим нь тодорхой, эмчилгээ нь өвөрмөц байгаагийн зэрэгцээ эм, заслын сонголт ихтэй төдийгүй ужиг ковидын үед илэрч байгаа бусад олон шинжүүдийг хам байдлаар эмчлэх өргөн боломжтой байна. Дүгнэлт: Ковидын дараа хамгийн давтамжтай илэрч байгаа эдгээр шинжүүдийг уламжлалт анагаах ухааны хий, бадганы гэмийн бэлгэ чанаруудаар болон язгуурын хий, бадганы үйл ажиллагааны алдагдалтай холбон тайлбарлах боломжтой байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: С.Сээсрэгдорж, С.Ваанчигсүрэн, С.Доржбат

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-06-12

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл