Эрүүний үений эмгэгтэй холбоотой толгойн өвдөлтийг судалсан нь

Зохиогчид

  • О.Мөнхцэцэг АШУҮИС, АУС, Мэдрэл судлалын тэнхим Зохиогч
  • Б.Пунцагдулам АШУҮИС, АУС, Мэдрэл судлалын тэнхим Зохиогч
  • Ж.Цолмон АШУҮИС, Эрдмийн сургууль Зохиогч
  • Г.Ганжаргал АШУҮИС, НАСС Зохиогч
  • Д.Бямбасүрэн АШУҮИС, АУС, Мэдрэл судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Эрүүний үений шинж, Анхдагч толгой өвдөлт, Хоёрдогч толгой өвдөлт

Хураангуй

Үндэслэл: Толгой өвдөлт нь хүн амын дунд хамгийн түгээмэл тохиолддог өвчин юм. Толгой өвдөлтийн олон шалтгаануудын нэг нь эрүүний үений эмгэг юм. Эрүүний үений эмгэг (ЭҮЭ) нь толгой өвдөлттэй холбоотой эсэхийг тодорхойлохын тулд бид эрүүний үений шинж тэмдгүүд болон толгой өвдөлтийн хоорондын хамааралыг судалсан. Зорилго: Толгойн өвдөлт ба эрүүний үений эмгэгийн хоорондын хамаарлыг судлах. Арга, аргачлал: Судалгааг нэг агшингийн судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн. Энэхүү судалгаа нь АШУҮИС-ийн Эмнэлзүйн Кохорт судалгаа “Mon-timeline”-д хамрагдсан Монгол Улсын 13-65 насны нийт хүн амын төлөөлөл бүхий түүвэр хүн ам (n=1087)-ын дунд асуумж болон үзлэгээр оношилон хийсэн. Үр дүн: Эрүүний үений өвдөлт 13.7% (n=149), эрүүний үений дуугаралт 28.4% (n=315), зажлуурын булчингийн өвдөлт 11.8% (n=128), ам ангайлтын бэрхшээл 3.5% (n=38) илэрсэн. Нийт судалгаанд оролцогчдын 61,8% (n=672)-д толгойн өвдөлт илэрсэн. Эрүүний үений шинж тэмдгүүд нэмэгдэхийн хэрээр толгой өвдөлтийн тархалт нэмэгдэж байна. Дүгнэлт: Монгол улсад эрүүний үений эмгэгтэй холбоотой толгойн өвдөлт 61.8% байна. Эрүүний үений эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн хүмүүст толгой өвдөлт их байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Пунцагдулам, Г.Ганжаргал

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-06-12

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл