Элэгний эст өмөнгийн эдэд р53, β-catenin-ны илэрлийг хавдрын зарим эрсдэлт хүчин зүйлстэй харьцуулсан судалгаа

Зохиогчид

  • О.Сарандэлгэр1. Эмгэг судлалын үндэсний тө Зохиогч
  • Э.Баярмаа АШУҮИС, Био-АС, Эмгэг судлал Шүүх эмнэлгийн тэнхим Зохиогч
  • Д.Эрдэнэцогт1. Японы Эрүүл мэнд Нийгмийн хамгаалалтын Олон улсын их сургууль, Эмгэг судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Вирусийн шалтгаант хепатит, Хавдар дарангуйлагч ген, Архины шалтгаант элэгний эст өмөн, Дохио дамжих зам

Хураангуй

Үндэслэл: 2021 оны байдлаар Монгол улсын хүн амын нас баралтын шалтгааны хоёрдугаарт хорт хавдар орж байгаа бөгөөд элэгний хавдар тэргүүлэх байранд байна. Манай улсын эмгэг судлалын практикт дарханхистохимийн оношилгоо нэвтрээд багагүй хугацаа өнгөрч байгаа хэдий ч элэгний эст өмөн (ЭЭӨ)-ийн үед илрэх зарим эмгэг уургуудыг (P53, β-catenin) ЭЭӨ-ийн шалтгаан хүчин зүйлтэй холбон тайлбарласан судалгаа одоогоор хараахан хийгдээгүй байна. Зорилго: Элэгний эст өмөнгийн үед элгэнд илрэх Wnt/β-catenin, p53-ийн идэвхжилийг зарим нийтлэг эрсдэлт хүчин зүйлстэй холбон судлах. Арга, аргачлал: Судалгааг 2018-2020 онуудад ХСҮТ-ийн мэс заслын тасагт “Элэгний эст өмөн”-ийн улмаас тайрагдсан элэгний эдийн (n=90) лааны тосон цутгамаг ашиглан хийж гүйцэтгэв. Үр дүн: ЭЭӨ–ийн эдэд илрэх β-catenin-эмгэг уургийн эерэг будалтын эрчим нь вирусийн хүчин зүйлийн нөлөөлөлтэй ЭЭӨ-ийн үед согтууруулах ундааны хэрэглээний хамааралт бүлэгтэй харьцуулахад статистик ач холбогдол бүхий өндөр үзүүлэлттэй байв (Р<0.001). Харин согтууруулах ундааны хэрэглээний хамааралт бүлэгт Р53-эмгэг уургийн эерэг будалтын эрчим нь вирусийн хүчин зүйлийн нөлөөлөлтэй ЭЭӨ-ийн бүлэгтэй харьцуулахад мөн статистик ач холбогдол бүхий өндөр (Р<0.001) үзүүлэлттэй байгааг тогтоолоо. Дүгнэлт: Элэгний вирусийн (HBV, HCV) хүчин зүйлийн нөлөөллөөр ЭЭӨ-үүсэхэд Wnt/β-catenin, харин согтууруулах ундааны хэрэглээний хамааралт үед Р53-эмгэг уургийн нөлөөлөл өндөр байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-06-12

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл