Шинж тэмдэггүй Trichomonas vaginalis-ийн халдварыг илрүүлсэн дүн

Зохиогчид

  • М.Хишигжаргал АШУҮИС, Био-АС, Биологийн тэнхим , Өргөө амаржих газар, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Нэгдсэн лабораторийн тасаг Зохиогч
  • Н.Нансалмаа ADAM эрэгтэйчүүдийн эмнэлэг Зохиогч
  • Б.Батзаяа Med-Analitic лаборатори Зохиогч
  • Ц.Уранцэцэг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв Зохиогч
  • О.Мөнхзаяа Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв Зохиогч
  • А.Гүрбадам АШУҮИС, Био-АС, Биологийн тэнхим Зохиогч
  • Д.Тэмүүлэн АШУҮИС, Био-АС, Биологийн тэнхим Зохиогч
  • Н.Гиймаа АШУҮИС, Био-АС, Биологийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Trichomonas vaginalis, Өсгөвөр, PCR

Хураангуй

Трихомониаз нь Trichomonas vaginalis хэмээх нэг эст шилбүүртнээр үүсгэгддэг, бэлгийн замаар дамжин халдварладаг өвчин, эрэгтэйчүүдэд ихэвчлэн шинж тэмдэггүй явагддаг. Бидний судалгааны ажлын зорилго эрэгтэйчүүдэд шинж тэмдэггүй T. vaginalis-ийн халдварыг илрүүлэхэд оршино. Судалгааг нэгэн агшингийн загвараар 18-65 насны нийт 88 эрэгтэйчүүдийг хамруулан, шээсний сүвийн арчдас, шээс, үрийн шингэний сорьцод өсгөврийн аргаар, шээсний сорьцод ПГУын аргаар T. vaginalis-ийн халдварыг илрүүлэхэд нийт эрэгтэйчүүдийн 26.1% (23/88)-ийн халдварлалттай байв. T. vaginalis-ийн халдварыг эрэгтэйчүүдэд эмнэлзүйн шинж тэмдгээр оношилох боломжгүй байдаг. Харин мэдрэг болон өвөрмөц чанар өндөр аргаар илрүүлэг шинжилгээ хийх нь халдварын тархалт, урьдчилан сэргийлэлтэд маш чухал байна. Өсгөврийн арга нь олон жилийн турш алтан стандартад тооцогдсон өвөрмөц чанар сайтай арга боловч цаг хугацаа их шаарддаг, сорьц авснаас хойш хэр хугацаанд өсгөвөр бэлтгэснээс хамаарч трофозоитын амьдрах чадвар алдагдаж, өсгөвөрлөлт үр дүнгүй болдог. Шинж тэмдэггүй T. vaginalis-ийн халдварыг молекул биологийн аргаар илрүүлэх нь оношилгоо бодит бөгөөд халдварын тархалтыг хумих, санамсаргүй халдвар тараах, халдварыг удаан хугацаанд тээх улмаар нөхөн үржихүйн эрхтэн тогтолцооны эмгэгүүд үүсэх эрсдлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Д.Тэмүүлэн, Н.Гиймаа

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-06-12

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл