Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асран хамгаалагчийн амны хөндийн эрүүл мэндийн мэдлэгийг үнэлсэн нь
Түлхүүр үг:
Children with disability, care givers, dental caries, oral healthХураангуй
Амны хөндий нь амьсгал, хоол боловсруулах, дуу авиаг үүсгэх олон чухал эрхтнүүдийн ихэнхи хэсэг бөгөөд хүн эрүүл байхын үндэс төдийгүй амьдралын өдөр тутмын үйл ажиллагаа болон нийгмийн амьдралд зайлшгүй чухал үүргийг гүйцэтгэхийн зэрэгцээ амьдралын чанарт нөлөөлдөг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нь эрүүл хүүхэдтэй харьцуулахад гар хурууны хөдөлгөөн болон бие махбодын үйл ажиллагаа бүрэн биш тохиолдол их байдаг нь шүд,амны хөндийгөө өөрөө арчлахад асуудал үүсдэг учраас асран хамгаалагч нь шүд, амны хөндийг зөв арчлах дадал эзэмшсэн, амны хөндийн эрүүл ахуйн мэдлэгтэй байх хэрэгтэй болдог. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асран хамгаалагчийн АХЭА-н мэдлэг, дадлыг судалсан судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Бид судалгаандаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асран хамгаалагчийн амны хөндийн эрүүл мэндийн мэдлэг, дадлыг судлах зорилго тавьж, БЗД-ийн 55 дугаар сургууль, Дархан–Уул аймгийн 7 дугаар цэцэрлэгийг сонгон авч 2-18 настай нийт 110 хүүхэд, тэдний асран хамгаалагчийг хамруулан аналитик судалгааны агшингийн загвараар, асуумжийн аргыг ашиглан хийж гүйцэтгэсэн. Бидний судалгааны үр дүнд асран хамгаалагчийн АХЭМ-ийн мэдлэг дадал нь 17.3%- д нь “Муу”, 51.8% нь “Дунд”, 30.9% нь “Сайн” байсан.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
