Үргүйдэлтэй эмэгтэйчүүдэд бэлгийн дааврын хэмжээг умайн эндометрийн гистоморфологийн үзүүлэлттэй холбон судалсан нь
Түлхүүр үг:
Repeated implantation failure, Noyes histomorphological dating, Window of implantationХураангуй
Үндэслэл: Өндгөн эс гадагшилсанаас хойш 120 цагийн дараа Имплантацийн зуршмал имплантацийн цонх үе (Window of Implantation-WOI) нээгдэж, үр дутмагши хөврөл эндометрийн давхаргад бэхлэгддэг ба 24 цаг үргэлжлэнэ. Энэ үе Noyes гистоморфологийн нь биений юмны мөчлөгийн 19-24 дэх үед тохиодог хэмээн судлаачид үнэлгээ тэмдэглэжээ. Гэвч эндометрийн гистоморфологийн үнэлгээгээр Имплантацийн цонх үе имплантацийн цонх үе хүн бүрт өвөрмөц учир зөв тодорхойлох нь үр шилжүүлэн суулгах эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэх боломжтой. Зорилго: Биений юмны мөчлөгийн үе дэх бэлгийн дааврын хэмжээг тодорхойлж, умайн эндометрийн эдийн гистоморфологийн үзүүлэлттэй холбон судлах. Арга, аргачлал: Судалгаанд “RMC” Үр Шилжүүлэн Суулгах Үндэсний Төвөөр үйлчлүүлж буй имплантацийн зуршмал дутмагшилтай 48, харьцангуй эрүүл 52 эмэгтэйг хамруулан, эмнэлзүйн аналитик судалгааны агшингийн загвараар хийв. Судалгаанд оролцогсдын ийлдсэнд эстрадиол (E2), прогестерон (P4), лютейнжүүлэгч даавар (LH), фолликул идэвхжүүлэгч дааврын (FSH) хэмжээг биений юмны мөчлөгийн 3 дахь, өндгөн эс гадагшлах (Ovulation-OV) болон имплантацийн цонх өдрүүдэд (Window of implantation-WOI) захын судаснаас 4-5 мл цус авч (TOSOH AIA-360 Japan) тодорхойллоо. Имплантацийн зуршмал дутмагшилтай эмэгтэйчүүдийн өндгөн эс гадагшилсанаас хойш 120 цагийн дараа эндометрийн давхаргаас “Pippele curette” ашиглан, эд авч, Noyes нарын (1950он) аргачлалаар имплантацийн цонх өдрийг тодорхойлсон. Үр дүн: Судалгаанд 100 эмэгтэй хамрагдсанаас имплантацийн зуршмал дутмагшилтай эмэгтэйчүүдийн дундаж нас 38.75±7.1 жил, харьцангуй эрүүл бүлгийнх 35.58±4.9 жил байлаа. Ийлдсийн даавруудын хэмжээ имплантацийн зуршмал дутмагшилтай хүмүүсийн БЮ-ны мөчлөгийн 3 дахь өдөр E2 38.54±2.18 пг/мл, FSH 15.92±1.69 ОУН/мл, OV өдөр E2 289.43±28.1 пг/мл, LH 27.03±2.77 ОУН/мл, P4 0.80±0.12 нг/мл, WOI өдөр E2 143.91±10.21 пг/мл, P4 22.74±1.25 нг/мл, эндометрийн зузаан 9.61±0.33 мм, БЮ-ны үргэлжлэх хугацаа 29.10±0.12 өдөр байв. Харьцангуй эрүүл эмэгтэйчүүдэд БЮ-ны мөчлөгийн 3 дахь өдөр E2 33.16±1.51 пг/мл, FSH 10.90±0.96 ОУН/мл, OV өдөр E2 254.42±18.1 пг/мл, P4 0.68±0.07 нг/мл, LH 25.86±3.12 ОУН/мл, WOI өдөр E2 25.86±3.12 пг/мл, P4 16.52±0.96 нг/мл, эндометрийн зузаан 10.47±0.23 мм, БЮ-ны үргэлжлэх хугацаа 30.19±0.23 өдөр тус тус тодорхойлогдсон нь статистик ач холбогдол бүхий ялгаагүй байсан. Харин имплантацийн зуршмал дутмагшилтай эмэгтэйчүүдэд Noyes нарын (1950он) гистоморфологийн аргачлалаар эндометрийн эдэд имплантацийн цонх өдрийг үнэлэхэд 10.4% (n=5) 3, 33.3% (n=16) 2, 33.3% (n=16) нь 1 өдрийн өмнө буюу хоцорч, 16.7% (n=8) хугацаандаа, харин 6.3%-д (n=3) 1-3 өдрөөр хожуу буюу статистик ач холбогдол бүхий ялгаатай тодорхойлогдов. Дүгнэлт: Имплантацийн зуршмал дутмагшилтай эмэгтэйчүүдэд шүүрлийн эрт үе тодорхойлогдож байгаа нь имплантацийн цонх үе (WOI) 1-3 өдрөөр хоцорч буйг харуулж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: М.Мөнхзол
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
