Улсын нэгдүгээр төв эмнэлэгт бөөрний архаг дутагдал оноштой хэвтэн эмчлүүлэгчдэд хэрэглэсэн бөөрөнд эрсдэлтэй эмийн судалгаа

Зохиогчид

  • Ц.Дэлгэрмаа АШУҮИС, Эмзүйн сургууль , АШУҮИС, Монгол-Японы эмнэлэг Зохиогч
  • Н.Насанжаргал АШУҮИС, Эмзүйн сургууль Зохиогч
  • Б.Анхтуяа АШУҮИС, Эмзүйн сургууль Зохиогч
  • Ц.Зулмандах АШУҮИС, Эмзүйн сургууль Зохиогч
  • С.Мөнхбат АШУҮИС, Эмзүйн сургууль Зохиогч
  • М.Эрдэнэтуяа АШУҮИС, Эмзүйн сургууль , АШУҮИС, Монгол-Японы эмнэлэг Зохиогч

Түлхүүр үг:

nephrotoxic drug, eGFR - glomerular filtration rate, chronic renal failure

Хураангуй

Үндэслэл: Бөөрний архаг дутагдал өвчний үед түүдгэнцрийн фильтрац Бөөрөнд хортой эм буурах, сувганцрын шүүрэл, эргэн шимэгдэлтийн үйл ажиллагаа ТФХ-түүдгэнцрийн алдагдсанаар эмийн фармакокинетик болон фармакодинамик фильтрацийн хурд өөрчлөгддөг.2 Бөөрний үйл ажиллагааг бууруулдаг эрсдэлт хүчин Бөөрний архаг зүйлүүдэд хавсарсан эмгэг орохоос гадна бөөрөнд хортой эмийн хэрэглээ дутагдал багтдаг. Бөөрөнд хортой эмүүд нь бөөрний цусны урсгалыг саатуулах, үрэвслийг өдөөх, чөлөөт радикал үүсгэх зэрэг олон механизмаар бөөрний бүтэц-үйл ажиллагааг алдагдуулдаг.4 Тиймээс бөөрний дутагдалтай эмчлүүлэгч нарт эмийн хэрэглээнд онцгой анхаарах шаардлагатай байдаг.5 Зорилго: Улсын нэгдүгээр төв эмнэлэгт бөөрний архаг дутагдал оноштой хэвтэн эмчлүүлэгчдийн бөөрөнд эрсдэлтэй эмийн хэрэглээг судлах зорилго тавилаа. Арга, аргачлал: Улсын нэгдүгээр төв эмнэлгийн бөөр судлалын тасагт 2019-2021 онд бөөрний архаг дутагдал оноштой хэвтэн эмчлүүлсэн, 18-аас дээш насны 306 эмчлүүлэгчийн өвчний түүхийг санамсаргүй түүврийн аргаар сонгон авч ретроспектив аргаар судаллаа. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт эмчлүүлэгчдийн хүйсийн хувьд 52.9% (n=162) эрэгтэй, 47.1% (n=144) эмэгтэйчүүд байв. Бөөрний архаг дутагдал оноштой нэг эмчлүүлэгчдэд хэрэглэсэн эмийн дундаж тоо 11.5±4.1, хэвтэн эмчлүүлэгчдийн дундаж ор хоног 8.2±3.4 байсан. Нийт эмчлүүлэгчдийн 98% (n=300)-д бөөрөнд хортой эмийг хэрэглэсэн байсан ба нэг эмчлүүлэгчдэд дунджаар 3.6±1.8 нэр төрлийн эмийг хамт хэрэглэсэн байна. Бөөрөнд хортой эмүүдээс Клопидогрел 59.2% (n=181), Цефотаксим 47.7% (n=146), Амлодипин/Валсартан 46.1% (n=141), Пантопразол 45.4% (n=139), Фуросемид 22.9% (n=70) зэрэг эмүүдийг хамгийн их хэрэглэсэн байв. Хэлцэмж: Ангиотензин хувиргагч ферментийг дарангуйлагч хэрэглэдэг эмчлүүлэгчдэд шээс хөөх эмийг бага тунгаар эсвэл огт хэрэглэдэггүй эмчлүүлэгчидтэй харьцуулахад шээс хөөх эмтэй хамт хэрэглэхэд бөөрний дутагдал үүсэх эрсдэл өндөр байдаг байна. Түүнчлэн ренин ангиотензин альдостероныг хориглогч эм болон шээс хөөх эм хэрэглэж буй эмчлүүлэгчдэд стероид бус үрэвслийн эсрэг эмийг эмчилгээнд нэмж хэрэглэх нь бөөрний дутагдлын эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Дүгнэлт: Бөөрний архаг дутагдалтай эмчлүүлэгчдэд өвчний үе шат, хавсарсан эмгэгээс шалтгаалж олон эм хэрэглэх нь эсрэг заалттай, бөөрөнд хортой эмийн хэрэглээ нэмэгдэж байна. Бөөрний архаг дутагдалтай эмчлүүлэгчдэд эмийн аюулгүй байдлыг сайжруулахад эмч, эм зүйч, эмнэлгийн мэргэжилтнүүд нягт уялдаатай хамтран ажиллах шаардлагатай байгааг харуулж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Анхтуяа, С.Мөнхбат

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-06-12

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл