Улаанбаатар хотын хүүхэд, залуучуудын дунд сахуу, татран өвчний эсрэг дархлал тогтцын түвшин тодорхойлсон дүн

Зохиогчид

  • Ц.Сайнбаяр1. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв Зохиогч
  • Б.Ичинхорлоо Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв Зохиогч
  • Т.Халиунаа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв Зохиогч
  • Б.Оюунсувд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв Зохиогч
  • М.Гансмаа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв Зохиогч
  • С.Оюунгэрэл Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нэгдсэн лабораторийн тасаг Зохиогч
  • С.Цогтсайхан АШУҮИС-ийн Дархлаа судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Халдварт өвчин, Эсрэгбиеийн титр, Дархлаажуулалт, Хоёрт вакцин, Урт хугацааны дархлаа

Хураангуй

Үндэслэл: Сахуу өвчин нь Corynebactarium бактериар үүсгэгддэг. Сахуу өвчний үүсгэгч нь хамар, залгиурын салстаар гадаад орчинд гарч, агаар дуслаар болон ахуйн хавьтлаар эрүүл хүнд халдварладаг бол татран өвчин Clostridium tetani бактериар үүсгэгддэг, гэмтсэн арьс салст, бохирдсон шархаар дамжин халдварладаг цочмог халдварт өвчин юм. 2017-2019 онд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн судлаачдын “Тарилгатай халдварт өвчний дархлал тогтоц, түүнд нөлөөлөх хүчин зүйлс” судалгаагаар татран өвчний эсрэг биеийн титр 26-аас дээш насны оролцогчдын 66.66%-д нь, 36-аас дээш насанд 52.26%-д нь бага байсан бөгөөд 35-аас дээш насны хүмүүс, ялангуяа газар тариалан, уул уурхай зэрэг эрсдэлтэй нөхцөлд ажилладаг хүмүүс, төрөх насны эмэгтэйчүүдийг сахуу, татран өвчний вакцины нэг тунгаар давтан дархлаажуулах шаардлагатай хэмээн дүгнэсэн байна.15 Иймээс 7-27 насны хүүхэд, залуучуудын дархлал тогтцын түвшин тогтоож, харьцуулах шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Арга, аргачлал: Улаанбаатар хотын Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 7-27 насны 352 оролцогчдоос авсан захын цусны ийлдсэнд фермент холбоот урвалын аргаар сахуу, татран өвчний эсрэг биеийн титр тодорхойлох шинжилгээ хийв. Үр дүн: Нийт судалгаанд оролцогчдын 99% нь татран өвчний эсрэг дархлаатай, 1% нь дархлаагүй байхад сахуу өвчний эсрэг дархлал тогтоц 96%-д илэрсэн, 4%-д дархлал тогтоц илрээгүй байна. Үүнээс татран өвчний эсрэг дархлал тогтоц хамгийн их буюу 91%-д IgG-ийн хэмжээ ≥0.11 ОУН/ мл буюу хэвийн хэмжээний болон урт хугацааны дархлаатай байна. Дүгнэлт: 15-22 настай хүн амын 55%-д татран өвчний урт хугацааны дархлаатай, 28.2% нь сахуу өвчний урт хугацааны дархлаатай байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Ичинхорлоо

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-06-12

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл