Улаанбаатар хотын золбин нохдоос зоонозын халдвар үүсгэгч гельминтүүд илрүүлсэн дүн

Зохиогчид

  • Б.Дарьсүрэн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль , Зоонозын өвчин судлалын үндэсний төв Зохиогч
  • Н.Цогбадрах Зоонозын өвчин судлалын үндэсний төв Зохиогч
  • Ц.Баяр Зоонозын өвчин судлалын үндэсний төв Зохиогч
  • Ш.Агиймаа Зоонозын өвчин судлалын үндэсний төв Зохиогч
  • Б.Хажидмаа Зоонозын өвчин судлалын үндэсний төв Зохиогч
  • Б.Билгүүн Зоонозын өвчин судлалын үндэсний төв Зохиогч
  • С.Ганзориг МУИС, “ЖАЙКА” Олон улсын байгууллагын Мал эмнэлгийн төсөл Зохиогч
  • С.Лхагвацэрэн ХААИС, Мал эмнэлгийн хүрээлэн Зохиогч
  • З.Батсүх ХААИС, Мал эмнэлгийн хүрээлэн Зохиогч
  • Б.Чинчулуун ХААИС, Мал эмнэлгийн хүрээлэн Зохиогч
  • Д.Тэмүүлэн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль Зохиогч

Түлхүүр үг:

Хавсарсан халдвар, Нарийн гэдэс

Хураангуй

Үндэслэл: Монгол улсын хүн ам болон мал, амьтанд нохойноос дамжин халдварладаг ценуроз, эхинококкоз, цистицеркоз зэрэг өвчин бүртгэгдсэн боловч үүсгэгчийн төрөл, зүйлийг тодорхойлох судалгааны ажил цөөн хийгдсэн. Нийслэлийн захирагчийн ажлын албаны мэдээлснээр Улаанбаатар хотын хэмжээнд жил бүр дунджаар 100.000 золбин нохой устгагдаг. Зорилго: Улаанбаатар хотын золбин нохдоос гельминтээр үүсгэгддэг зоонозын халдвар илрүүлэх. Арга, аргачлал: Цагаан давааны хогийн цэгт 2020 оны 6-8 сард устгагдсан 216 золбин нохдод бүрэн бус задалгаа хийж, нарийн гэдсийг шинжлэгдэхүүн болгон авч, агуулагдахууныг тунадасжуулан угааж, гельминтүүдийг илрүүлэв. Илэрсэн гельминтүүдэд морфологийн макро болон микро хэмжилт хийж, гельминт тодорхойлох түлхүүр бичиг ашиглан, төрлийг тодорхойлов. Үр дүн: Судалгаанд хамрагдсан 216 золбин нохдын 145 (67.1%)-д 5 төрлийн гельминт илэрснээс бүгд зоонозын үүсгэгчид байв. Золбин нохдын 64.8% (94/216) нь дан, 35.2% (51/216) нь хавсарсан халдвартай байв. Илэрсэн гельминтүүдийн төрөл тус бүрээр авч үзвэл давхардсан тоогоор Taenia spp. 29.2% (63/216), Echinococcus spp. 9.7% (21/216), Mesоcestoides spp. 35.2% (76/216), Toxocara spp. (Toxascaris spp.) 20.4%, (44/216) Мacracanthrorhynchus spp. 5.6% (12/216) байв. Дүгнэлт: 1. Улаанбаатар хотын золбин нохдын гельмитофауныг зоонозын халдвар үүсгэгч Taenia spp, Echinococcus spp, Mesоcestoides spp, Toxocara spp, Мacracanthrorhynchus spp гэсэн 5 төрлийн гельминт бүрдүүлж байгаа бөгөөд халдварлалт 9.7%-35.2% байна. 2. Нэг нохойд 1-4 төрлийн гельминтийн дан болон хавсарсан халдвар илэрч, эрчимжилт 1-254 хүрч байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Д.Тэмүүлэн

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-06-12

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл