Туршилтын хулганад стрессийн (Social Defeat Stress) нөлөөгөөр үүссэн хооллолтын өөрчлөлтийг судалсан нь

Зохиогчид

  • А.Уянга АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Эмгэг физиологийн тэнхим Зохиогч
  • Т.Өлзийхүү АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Эмгэг физиологийн тэнхим Зохиогч
  • М.Мөнхзол АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Эмгэг физиологийн тэнхим Зохиогч
  • О.Зэсэмдорж АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Эмгэг физиологийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Social defeat, Нэмэх зам, Стресс, Глюкоз, C57BL/6J

Хураангуй

Үндэслэл: Таргалалт нь дэлхий нийтийг хамарсан нийгэм, эрүүл мэндийн тулгамдсан асуудал ба үүнд нөлөөлөх хүчин зүйлсийн нэг нь стресс юм. Стрессийн улмаас физиологийн зарим үзүүлэлт хэрхэн өөрчлөгдөж, таргалалт үүсгэж буйг судлах нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Стрессийн нөлөөгөөр туршилтын C57BL/6J хулганад гарсан хооллолтын өөрчлөлтийг судлан тогтоох Арга, аргачлал: C57BL/6J (бүлэг тус бүр n=4) болон BALB/C үүлдрийн (6 долоо хоногоос дээш) эр хулгануудыг ашиглав. Туршилтын хулгануудыг түрэмгийлэгч хулганаар 10 минутын хугацаанд түрэмгийлүүлсэн ба дараа нь гэрэл нэвтрэх нүхтэй, тунгалаг хавтангаар 90 минут тусгаарлаж, Social Defeat стресс үүсгэв. Туршилтын явцыг камераар бичиж, нэмэх замын (Elevated Plus Maze) сорилоор стрессийн түвшинг үнэлсэн. Хулганы сүүлний цусанд глюкозын агууламжыг тодорхойлж, идсэн хоолны хэмжээг тогтмол цагт, өдөр бүр хэмжсэн. Үр дүн: Нэмэх замын сорилоор архаг (274.35±44.08 сек) ба цочмог (220.76±15.81 сек) стресст өртсөн бүлгүүдийг хяналтын бүлэгтэй (180.48±15.44 сек) харьцуулахад хаалттай зам дээр удаан хугацааг өнгөрүүлэв (р<0.05). Стрессийн дараа архаг (9.67 ммоль/л) ба цочмог (8.9 ммоль/л) стресст өртсөн бүлгийг хяналтын бүлэгтэй (7.55±0.79 ммоль/л) харьцуулахад цусан дахь глюкозын хэмжээ статистик үнэн магадлал бүхий (р<0.05) ялгаатай өндөр байсан. Цочмог стресст өртсөн хулгануудын 48 цаг хүртэлх хугацаанд идсэн хоолны хэмжээ хяналтын бүлгээс бага байв (р<0.05). Харин архаг стресст өртсөн хулгануудын идсэн хоолны хэмжээ туршилтын 16 дахь өдөр статистик үнэн магадлалтайгаар ихэссэн байна (р<0.05). Дүгнэлт: Стрессийн нөлөөгөөр идэвхтэй хөдөлгөөн буурч байна. Цусны глюкозын хэмжээ стрессийн явцаас үл хамааран нэмэгдэж, харин хоолны хэмжээ цочмог стрессийн үед багасаж, архаг стрессийн улмаас нэмэгдэж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: М.Мөнхзол, О.Зэсэмдорж

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-06-12

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл